Пүрэвжав.С 2014.10.23 | Сонин: Үндэсний Шуудан

Хэнтийд ИТХ-ын нөхөн сонгууль болжээ

Хэнтийд ИТХ-ын нөхөн сонгууль болжээ
Хэнтий аймаг

Хэнтий аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль Батширээт сумын XVI, XVIII, XIX хэсгийн хороо, Хэрлэн сумын 85 дугаар хэсгийн хороон дээр энэ сарын 19-нд болжээ.

Хэрлэн сумын нөхөн сонгуульд АН-аас Чингис хотын захирагч Н.Базарханд, МАН-аас Ц.Чогсомжав нэр дэвшин өрсөлдсөн боловч ирц бүрдсэнгүй. Тиймээс дахин сонгууль явуулахаар болжээ. Харин Батширээт суманд АН-аас сумын Засаг дарга Ц.Баярсайхан, МАН-аас хувиараа хөдөлмөр эрхлэгч Б.Мөнхбат нар өрсөлдөж Ц.Баярсайхан 53.2 хувиар ялалт байгуулжээ.

Дээрх сумын ИТХ-ын төлөөлөгч байсан хоёр гишүүн төрийн албанд томилогдсон учраас ийнхүү нөхөн сонгууль явуулсан аж.