УИХ-ын чуулган дээр Л.Ганбат гишүүнийн асуусан асуултыг бичлгээс үзнэ үү
2014.10.24

Д.Ганбат: Өөрсдийн гэмийг өлөн тоосны хэмжээнд ч үзэхгүй юм

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн.

Энэ үеэр Д.Ганбат гишүүн "МАН-ынхан бусдын гэмийн бөөн хар борооны үүл шиг хараад өөрсдийн гэмийг өлөн тоосны хэмжээнд ч үзэхгүй юм. Энэ хүнд хэцүү үед Монголбанкыг Би  сайн ажиллаж байгаа гэж бодож байна. Гэхдээ зарим ажлаа сайжруулах хэрэгтэй байна. Тухайлбал орон нутаг 7 хувийн хүүтэй зээлийн ажлыг сайн зохион байгуулмаар байна. Үүнээс гадна алтны хуулийг бид баталсан. Энэ  их сайн зүйл болсон. Гэхдээ Монгол банк хуулийг дагаад олон ажил хийгдэх ёстой байсан" гэсэн юм.