Д.Сумъяабазар гишүүний хэлсэн үгийн бүрэн хэмжээгээр нь бичлэгээс үзнэ үү
2014.10.24

Д.Сумъяабазар: Захуудаар яваад ирлээ 3-5 дахин борлуулалт буурсан байна

Өнгөрсөн мягмар гаригт УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн анхны хэлэлцүүлэх болсон. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Улс орны нийгэм, эдийн засгийн байдал үнэхээр хүнд байна. Ард иргэдтэй уулзаж, барааны зах, нийтийн тээврээр явж байхад эдийн засгийн байдал уруудан доройтож буй тухай л ярьцгааж байна. Борлуулагч нар дор хаяж тав дахин буурчихаад байгаа тухай хэлж байна. Гэтэл энд бид төсвийг нь хамгаалсан аргацаасан байдлаар л батлах гэж байна. Бодит нөхцөл байдалд дээр улсын мөнгө санхүүгийн байдал хүнд байгаа, хөрөнгө мөнгөгүйгээс ажлуудыг хийж чадахгүй байгаа гэдгээ үнэнээр нь хэлчих хэрэгтэй  байгаа юм.

Ирэх онд эдийн засгийг хэрхэн өргөжүүлэх вэ?.2014 онд Сонгинохайрхан дүүрэгт хийгдэхээр төсөвт туссан  ажлуудаас мөнгөгүй гээд хийгдээгүй ажлууд байна. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборын асуудал байна.  Үүн дээр хариуцаж байгаа хүмүүсээс нь хариулт сонсмоор байна. Өнгөрсөн онд Ерөнхий сайд төсвийг авилгажсан гэж байсан. Үнэхээр яагаад мөнгө төсөвт тусчихаад байхад мөнгө нь дуусчихдаг юм бэ?” гэж асуув.