Ш.Отгонбилэг агсаны нэрэмжит тэмцээн болно
2014.10.24

Ш.Отгонбилэг агсаны нэрэмжит тэмцээн болно

Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн агсан Ш.Отгонбилэгийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр, залуучуудын “Олимпийн одод” тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

 “МҮОХ-ны ерөнхийлөгч агсан Ш.Отгонбилэг-ХХI зуун сан”, Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, МЧБХ, “Эрдэнэт” үйлдвэр, “Хангарьд” спорт клуб, Орхон аймгийн чөлөөт бөхийн холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй тэмцээн нь өсвөр үе, залуучуудыг чөлөөт бөхийн спортод сонирхолтой болгох, тэднийг системтэй бэлтгэх, улс тив дэлхий олимпийн тэмцээнд өндөр амжилт үзүүлэхэд тус дэм болоход энэ тэмцээний зорилготой юм. 

Арваннэгдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Эрдэнэт хотод болох бөгөөд 

  • 1998 оноос хойш төрсөн Хөвгүүд: 29, 32, 35, 38, 42, 46, 50, 54, 58, 63 кг (1 кг-ын зөрүүтэй)
  • 1998 оноос хойш төрсөн Охид: 34, 38, 43, 46, 49, 52 кг (1 кг-ын зөрүүтэй)
  • 1995 оноос хойш төрсөн Залуучууд (эрэгтэй): 60, 74, 96, 125 кг (1 кг-ын зөрүүтэй)
  • 1995 оноос хойш төрсөн Залуучууд (эмэгтэй): 51, 55, 59, 63 кг (1 кг-ын зөрүүтэй) гэсэн ангилалаар явагдана. Мөн аймаг, хотын спортын хороо, их дээд сургууль, клуб тус бүрээ нэг баг оролцох юм. Тэрчлэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын баг, ОХУ-ын Буриад улсын баг, Тува улсын баг оролцоно.