Лу.Болдод төмөр замын царигтай холбоотой асуудлаар 450 гаруй мессеж иржээ
2014.10.24

Лу.Болдод төмөр замын царигтай холбоотой асуудлаар 450 гаруй мессеж иржээ

Өнөөдрийн УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталсан. 

Энэ үеэр гишүүд өчигдөр оройноос эхлэн утсанд нь их хэмжээний мессэж нэгэн зэрэг ирсэн тухай мэдээллийг УИХ-ын дарга З.Энхболдод өгсөн юм.

450 гаруй мессеж ирсэнийг тэрбээр жиргээнд дэлгэжээ.

Улмаар энэ талаар гишүүд эргүүлэн лавлаж үзэхэд "1.Хятад царигаар хилээ сэтлүүлж, 2. Хятад банкаар барьцаалуулж, 3. Гадныханд газраа 100 жилээр өмчлүүлэх асуудалд Та саналаа өгнө үү" гэсэн мессэж утасны дугаараас нь иргэдэд очсоны дагуу ийнхүү хариуг нь ирүүлсэн байжээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Лу.Болдод төмөр замын царигтай холбоотой дээрх асуудлаар 450 гаруй мессеж ирсэнийг тэрбээр жиргээнд дэлгэжээ.