"Хүүхдийн эрх ба Бизнесийн зарчмууд” номыг олон нийтэд танилцуулав
Гол зорилго нь бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн юм.
2014.10.27

"Хүүхдийн эрх ба Бизнесийн зарчмууд” номыг олон нийтэд танилцуулав

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан, Хүүхдийг Ивээх Сан хамтран “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд” нэртэй номыг боловсруулж, дэлхийн олон оронд танилцуулсан байна.

Уг номыг НҮБХС-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар Монгол хэлнээ орчуулснаар уг номыг Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллагуудад танилцуулах боломж бүрдсэн юм.

Гол зорилго нь бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн зарчмуудыг мөрдөж ажиллах, байгууллагуудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд нөлөөлөх юм.

Номыг танилцуулах уулзалтыг НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийн 25 жилийн ойтой холбогдуулан 11-р сарын 14-нд зохион байгуулж, төрийн болон төрийн бус, бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн байгууллагын нийт 200 гаруй төлөөллийг оролцуулахаар төлөвлөж байна.