МАН-ын гишүүд Сүхбаатар дүүрэгт ажиллалаа
МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхоролоор ахлуулсан ажлын хэсэг 1,2,3,4,5-дугаар хороонд ажиллав.
2014.10.30

МАН-ын гишүүд Сүхбаатар дүүрэгт ажиллалаа

Монгол Ардын намын Удирдах зөвлөл,  Улсын Их хурал дахь Монгол ардын намын бүлгээс санаачлан ард иргэдийнхээ санал сэтгэгдэлийг сонсох, ахуй амьдралтай танилцах, улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар бодит мэдээллээр хангах,  тэдний санал бодлыг сонсож, үйл ажиллагаандаа тусгах  зорилго бүхий “Иргэдийн цаг” аяныг эхлүүлээд байна.

МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу  МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт,  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нараар ахлуулсан ажлын хэсэг аймаг, нийслэл дүүрэгт очиж ажиллах юм.

Аяны үйл ажиллагаа 10 сарын 13-нд Дорноговь аймгаас эхэлж, Баянзүрх дүүрэг, Сүхбаатар аймгуудад үргэлжилжээ. 10 сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүрэгт “Иргэдийн цаг” аян үргэлжлэн явагдлаа.

Сүхбаатар дүүргийн 20 хороотой. МАН-ын бүлгийн дэд дарга  Д.Оюунхоролоор ахлуулсан ажлын хэсэг 1,2,3,4,5-дугаар хороонд, УИХ-ын гишүүн Сү.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг 6,7,8,9,10 дугаар хороонд, ДНХ-ны дарга Г.Төмөрбаатараар ахлуулсан ажлын хэсгийнхэн 11,12,13,14-р хороонд, УИХ-ын гишүүн Я.Содбаатар гишүүнтэй ажлын хэсэг 15,16,17,18,19,20-р хороонд тус тус ажиллалаа.