Нийслэлийн 375 жилийн ойн шагналын хур буулаа
2014.10.30

Нийслэлийн 375 жилийн ойн шагналын хур буулаа

Нийслэлийн 365 жилийн ой маргааш тохиох билээ. Тэгвэл дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар түүний хэлтэс албад, хороодын ажилтан албан хаагчид болон иргэдийн төлөөлөлүүд нийслэл хотын 375 жилийн ойг угтсан шагналуудын эзэн боллоо.

Тухайлбал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт тэмдэг”-гээр дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгч Лхагважавын Төмөрбаатар, иргэн Дагвын Баярсайхан нарыг шагналаа. Мөн Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр дүүргийн Өмч, газрын харилцааны албаны Санхүү, бүртгэлийн ажилтан Дагвын Дуламсүрэн, төлбөрийн байцаагч Лхүндэвийн Уранчимэг нарыг шагналаа.

Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр дүүргийн Өмч, газрын харилцааны албаны газар зохион байгуулагч, Даваадоржийн Отгонбаяр, Бадрахын Батцагаан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн “Жуух бичиг”-ээр мөн Өмч, газрын харилцааны албаны газар зохион байгуулагч Ганболдын Батзориг, Бяруузанын Хадбаатар нарыг шагнаж урамшууллаа.

Харин Сонгинохайрхан дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр 19 дүгээр хорооны иргэн Чойжилсүрэнгийн Наранцэцэгийг, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр 28 дугаар хорооны нийгмийн ажилтан Ижийдаагийн Оюунсувд, 28 дугаар хорооны хэсгийн ахлагч Отгонбаярын Бүрэнтэгш, 10 дугаар хорооны иргэн Цогтсайханы Мөнхдэлгэр, 10 дугаар хорооны иргэн Банзарын Оюунбилэг нарыг шагнаж урамшуулсан юм.