“Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналын эзэд тодорлоо
Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн орлогч дарга нар, Нийслэлийн ЗДТГ болон хэрэгжүүлэгч агенлагууд, Нийслэлийн дүүргүүд, Яамдууд, Гадаадаас уригдсан зочид төлөөлөгчид, Олон улсын бай
2014.10.30

“Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналын эзэд тодорлоо

Нийслэлийн ЗДТГ-аас Улаанбаатар хотын хөгжил дэвшилд томоохон бодитой хувь нэмэр оруулсан, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн орчин үеийн техник технологийн шинэ шийдэлтэй, бүтээн байгуулалтыг цогцлоосон шилдэг аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах зорилгоор “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал” гардуулах ёслолын ажиллагааг Нийслэлийн 375 жилийн ойг угтан 2 дахь жилдээ зохион байгууллаа.

Өнгөрсөн жил нийт 21 бүтээн байгуулалтыг нэр дэвшүүлсэн бол энэ жил 4 төрлөөр 57 бүтээн байгуулалтыг нэр дэвшүүлснээс "Дэвшилтэт техник, технологийн бүтээн байгуулалт" төрөлд Тарилгын шингэний технологи "Айвико" ХХК, Сайн сүүний үйлдвэр "АПУ" ХХК, Гялгар уут, сав савлагаа боодлын үйлдвэрлэл "Мултипак" ХХК, Шинэ үйлдвэрийн цогцолбор "Монос групп", Тавилгын үйлдвэр "Megawood" ХХК, Европ стандартынтавилгын үйлдвэр "Долоон болдог" ХХК, Баян шувуу төсөл "НВЦ" ХХК, Бетон ханын хавтан, хийц эдлэлийн үйлдвэр "Гранд байшин" ХХК үйлдвэрүүд нэр дэвшсэнээс шинэ техник технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн Өндөг, тахианы махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл "НВЦ" ХХК - ууд "НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ"-ын эздээр тодорч, хаш чулуун суурь бүхий “Хангарьд” цомыг гардан авлаа.