"Монголын өсвөр үеийнхний хөгжил, төлөвшлийн судалгаа" сургалтыг зохион байгууллаа
Хүүхдийн төлөө үндэсний газар
2014.10.30

"Монголын өсвөр үеийнхний хөгжил, төлөвшлийн судалгаа" сургалтыг зохион байгууллаа

ХТҮГ "Монголын өсвөр үеийнхний хөгжил, төлөвшлийн судалгаа" сургалтыг Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвд зохион байгуулж байна.

Сургалтыг ХТҮГ-ын хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсээс зохион байгуулж байгаа бөгөөд сургалтанд 21 аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн мэргэжилтэнгүүд оролцож байна.

ХТҮГ нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн санхүүжилтээр “Өсвөр үеийнхний хөгжил, төлөвшлийн судалгаа” судалгааг МИДАС ТББ-ын судалгааны багтай хамтран зохион байгуулж байна. Энэхүү судалгааг АНУ-ын Search институтийн Хөгжлийн Давуу Чанарын Үзүүлэлт аргачлалаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Судалгаа нь Монгол орны өсвөр үеийнхний хөгжил, төлөвшлийн жишиг тогтоох зорилготой.