Говь-Алтай аймагт төрийн байгуулагуудын " Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулагдлаа
Хүүхдийн төлөө үндэсний газар
2014.10.30

Говь-Алтай аймагт төрийн байгуулагуудын " Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулагдлаа

2014 оны 10-р сарын 20-ны өдөр төрийн байгууллагуудын “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”- өөр Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс нь иргэд, олон нийтэд дараах үйл ажиллагаа болон үйлчилгээ, зөвлөгөө тусламжийг үзүүллээ.

1. Хүүхэд, гэр бүлд мэргэжлийн сэтгэл зүйч зөвлөгөө өгч, Хүүхэд гэр бүлд зөвлөгөө өгөх танхим болон аймгийн хүүхдийн “НАЙЗ 9848-1222” утас болон Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхдийн 108 утасны сурталчилгааг хийж, боршур, гарын авлагыг тараалаа.
2. Англи хэлний “АЛТАЙ” номын сангийн үйл ажиллагааг сурталчилж, 18 хүүхэд, иргэдэд гэрээр ном олгох карт нээж, Англи хэлний мэдлэг чадварыг сорин “АХА” танин мэдэхүйн уралдаант тэмцээнийг зохион байгуулж, байгууллагуудын төлөөлөл болон хүүхэд 58 хүнийг хамруулж эхний 4 байрыг шалгаруулан шагнаж урамшууллаа. 

3. Хүүхэд хөгжлийн сургалтуудад өөрсдийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх сонирхолтой 14 хүүхдүүдийг шинээр бүртгэлээ.
4. Иргэд, эцэг эхчүүд, хүүхдүүдийн санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх арга замыг тодорхойлон зөвлөн туслалаа.
5. Хүүхдийн оролцооны байгууллагын уялдаа холбоог сайжруулах, зөвлөмж өгөх ажлыг зохион байгууллаа. 
6. Хүүхдийн эрх хамгаалал, хүүхэд гэр бүлийн хөгжил оролцооны талаар иргэдэд мэдээлэл өгч, зөвлөн туслалаа. 
7. Байгууллагаас гаргасан болон хүүхдийн талаар гарсан гарын авлага боршур зэргийг олон нийтэд сурталчилан тарааж түгээлээ. 

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛ ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Хүүхдийн төлөө үндэсний газар