Олон улсын тусламжийн утасны сүлжээний нэгдсэн зөвлөгөөн үргэлжилж байна
Хүүхдийн төлөө үндэсний газар
2014.10.31

Олон улсын тусламжийн утасны сүлжээний нэгдсэн зөвлөгөөн үргэлжилж байна

Олон улсын тусламжийн утасны сүлжээний 7 дахь удаагийн нэгдсэн зөвлөгөөн Английн Лондон хотноо болж байна

Энэхүү зөвлөгөөн 10 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Английн Лондон хотноо болж байгаа бөгөөд ХТҮГ-ын дарга И.Нарантуяа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Зөвлөгөөнд 130 орны 250 гаруй хүүхдийн тусламжийн утас, хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм. Тус Зөвлөлдөх уулзалтаар 2016-2020 онд хэрэгжүүлэх ОУ-ын Тусламжийн утасны стратегийг хэлэлцэн баталлаа.

ХТҮГ-ын төлөөлөл Монгол улсын 108 дугаартай Хүүхдийн тусламжийн утасны үйл ажиллагааг танилцуулж, 2015 онд Ази, Номхон далайн бүсийн хурлыг Монгол улсад зохион байгуулах саналаа Олон улсын тусламжийн утасны сүлжээ/CHI-нд илэрхийллээ.