Мал эмнэлэг хорио цээрийн хяналтын хэсэгт үүрэн холбооны сүлжээ орууллаа
Гуртын гүүрний Мал эмнэлэг, хорио цээрийн хяналтын хэсэг
2014.10.31

Мал эмнэлэг хорио цээрийн хяналтын хэсэгт үүрэн холбооны сүлжээ орууллаа

Улсын хэмжээний онцгой объект болох Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Гуртын гүүрний хойд талд байршилтай Мал эмнэлэг, хорио цээрийн хяналтын хэсэгт БНҮҮС-ын санхүүжилтээр үүрэн холбооны сүлжээ оруулах төсөл амжилттай хэрэгжиж дууслаа.

Тус хяналтын хэсэг нь сумын төвөөс 11 км зайтай, ямар нэг харилцаа холбоогүй Сэлэнгэ мөрний гүүрний хойд талд байршилтай бөгөөд баруун аймгуудаас зүүн зүгрүү уг гүүрээр зорчин өнгөрөх мал амьтан, машин техникийг шалгаж, мал амьтан түүний гаралтай бүтээгдэхүүнд үзлэг шинжилгээ хийх, шаардлагатай үед ариутгал халдваргүйжүүлэлт хийх, малаас хүнд халдах гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүрэг чиглэлтэй сум, аймаг төдийгүй улсын хэмжээний онцгой объект юм. Тус гүүрээр өвөлдөө өдөрт 50-80 машин ,зун 150-200 машин 1000 аад хүн зорчдог.
Энэхүү объект нь малын гоц халдварт өвчин илэрсэн тохиолдолд сум, аймаг, улсын Онцгой комисс болон холбогдох байгууллагуудад яаралтай мэдэгдэх үүрэгтэй боловч харилцаа холбооны хязгаарлагдмал байдлаас болж цаг хугацаа алддаг байсан бол одоо энэхүү асуудал бүрэн шийдэгдлээ.

undefined