Улаанбаатар хотын түүх ба соёл сэдвээр хичээл орлоо
Сүхбаатар дүүргийн ИТХын дарга Б.Ган-Эрдэнэ
2014.10.31

Улаанбаатар хотын түүх ба соёл сэдвээр хичээл орлоо

Нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатар хотын түүх ба соёл” сэдвээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Б.Ган-Эрдэнэ Юнеско-ийн холбоот БШУЯ-ны лаборатори 45 дугаар сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчдад хичээл заалаа.

Сурагчид хичээлд идэвхтэй оролцож нийслэл Улаанбаатар хотын түүх, соёлын талаар  мэдлэгийг олж авсан ба хичээлд 45 дугаар сургуулийн захирал, багш нар  оролцлоо. Энэ үеэр ИТХ-ын дарга сурагчдад Сүхбаатар дүүргийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч тэдний сонирхсон асуултад нь хариулт өгч байлаа.

 Мөн дээрх сэдвээр дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, ИТХ-ын тэргүүлэгч Ц.Цагаанхүү, Л.Нармандах, П.Оюунчимэг, Л.Баяр-Эрдэнээ, Д.Цоож, төлөөлөгч Ж.Цэцгээ, Х.Батжаргал нар бусад ЕБ-ын сургуулиудад хичээл зааж байгаа юм.