Нямбаатар.Х 2014.10.31 | Телевиз: NBS

Х.Нямбаатар: Төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойр болгохоор ажиллаж байна

СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар

Алслагдсан гэр хорооллын иргэдэд төрийн үйлчилгээ тэр бүр хүрч ажиллаж чадахгүй байна. Тиймээс төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойр болгохын тулд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгөөр нийт таван цэгт иргэний бүртгэл, халамж, даатгалын үйлчилгээ, хөгжлийн нийгмийн ажилтны үйлчилгээ зэрэг төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлж байгаагаараа онцлог юм.

СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар “Хорооноос иргэдэд үзүүлдэг бүхий л төрлийн үйлчилгээнүүдийг нэгтгэж хорооны таван цэгт төрийн үйлчилгээг иргэдэд үйлчлэхээр төлөвлөж байгаа юм. Анх хороо байгуулагдахад 10200 хүн амтай байгуулагдаж байсан бол гурван жилийн дотор төрөлт болон, шилжин ирэх хөдөлгөөний үр дүнд 16200 болсон” гэлээ.

                           Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү