Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд томоохон ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байна
тарьсан мод, сөөгийн ургалт 90 хувьтай байгаа аж
2014.11.03

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд томоохон ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байна

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийт 960 га талбайтай бөгөөд үүнээс 35 га газар тохижилтын ажил хийж, 110 га талбайд мод тарьжээ.

Цаашид иргэдэд экологийн боловсрол олгох “Эко танхим”, амфитеатр, наран шарлагын газар, агаарын лифт зэргийг хийхээр төлөвлөж буй юм байна. Ингэснээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тав тухтай, таатай орчныг бүрдүүлэх юм.

Одоогоор тус цэцэрлэгт хүрээлэнд 110 мянга гаруй мод, сөөг тарьж усалгаа арчилгааг тогтмол хийж гүйцэтгэж байгаа бөгөөд тарьсан мод, сөөгийн ургалт 90 хувьтай байгаа аж. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Улаанбаатар хотын хамгийн том 40 метр диаметртэй усан оргилуурыг барьж байгуулжээ.