Хиймэл дагуул хөөргөх, эзэмшүүлэх сургалт боллоо
МТШХХГазар
2014.11.06

Хиймэл дагуул хөөргөх, эзэмшүүлэх сургалт боллоо

Олон улсын Цахилгаан Холбооны байгууллагаас зөвлөх Абрам Сион, Чүэн Черн нар Монгол Улсад хүрэлцэн ирж 10 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд хиймэл дагуулын давтамжийн тооцоололыг хэрхэн хийх аргачлалын талаар сургалт зохион байгуулав.

Сургалтанд МТШХХГ болон Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл холбооны сүлжээ компани, Монголын цахилгаан холбоо компани, Юнител групп, ДДЭШТВ ХХК, Жи-Мобайл ХХК, Исатком ХХК, Инкомнет ХХК, Наран станц, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, ШУТИС-ын МХТС-ийн багш болон холбогдох 45 мэргэжилтнүүд хамрагдлаа.
Энэхүү сургалт нь Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Монголын инженерүүдэд сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэн нутагшуулах, үндэсний хиймэл дагуул хөөргөх, эзэмших, ашиглах ажилд татан оролцуулах, сансрын инженерчлэл болон сансар судлалын боловсролыг хөгжүүлэх, сансрын инженерчлэлийн мэргэжилтэнг дотооддоо бэлтгэхэд түлхэц өгсөн чухал ач холбогдолтой сургалт боллоо.