ОБЕГ-ын үлээвэр хөгжим тусгай байрт шалгарлаа
Онцгой байдлын ерөнхий газар
2014.11.07

ОБЕГ-ын үлээвэр хөгжим тусгай байрт шалгарлаа

Нийслэлийн 375, Монгол оронд Европын сонгодог үлээвэр найрал хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиож байна. 

Ойн хүрээнд цэргийн үлээвэр найрал хөгжмүүдийн ур чадварыг дээшлүүлэх, нийслэл хотын иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд Монголын болон гадаадын хөгжмийн урлагийг сурталчилах, цаашид нийслэл, дүүрэг, хороодод зохиогдох соёл, спорт, олон нийтийн арга хэмжээнүүдэд цэргийн хөгжмүүдийг өргөн цар хүрээтэй оролцуулж байх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Монголын үлээвэр хөгжимчдийн холбоо хамтран Улаанбаатар хо­тын цэргийн хүрээний анги, байгууллагууд, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгуулагуудын үлээвэр найрал хөгжмүүдийн дунд үлээвэр хөгжмийн уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулж явууллаа.