Нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээг  зохион байгууллаа
Хүүхдийн төлөө үндэсний газар
2014.11.07

Нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа

Увс аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс байгууллагынхаа үйл ажиллагааг хүүхэд, өсвөр үеийнхэн олон нийтэд сурталчилж, мэдээлэл өгөх, өрх бүрт төрийн үйлчилгээг хүргэх зорилгоор 10-р сарын 28-30-ны хооронд 3 өдрийн турш нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн хүрээнд удирдамж боловсруулан гаргаж, 4 чиглэлийн үйл ажиллагааны хүрээнд ажиллаа. Үүнд: 
- Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн хүүхдийн найз- 70452525, хүүхдийн тусламжийн -108 утасны үйл ажиллагааг сурталчилж, байгууллагын үүдэнд палкатууд, ном тараах материалуудбайрлуулж, санал хүсэлтийн хайрцаг ажилуулж олон нийт, хүүхдүүдийн санал хүсэлтийг авлаа. 
- Байгууллага дээрээ болон сургууль цэцэрлэг, багийн төвүүдэд 2014 оны 10-р сар хүртэлх үйл ажиллагааны тайланг сурталчилгааны брошур хэлбэрээр өнгөтөөр бэлтгэн 250 хувийг тарааж түгээлээ. 
- Орон нутгийн САМА телевизээр 3 өдрийн зар явуулж, 10-р сарын сарын турш 108 утасны шторк, 1 удаагийн мэдээ өгч, ард иргэдэд мэдээлэл хүргэлээ. 
- Улаангом сумын зорилтот бүлгийн 11 багийн 71 хүүхдийн гэрээр 3 өдөр 3 мэргэжилтэн явж ажилласнаас 2 кейс хүлээн авч өдөрлөгийн үеэр 9-р багийн иргэн Ц-ийн кейсийг аймгийн Нийгмийн халамжийн хэлтэс, 9-р багийн засаг дарга, нийгмийн ажилтантай хамтран шийдвэрлэлээ. 
УВС АЙМГИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС