МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2014.11.13

Х.Амгаланбаатар: Нийгмийн түншлэлээр цалин орлогын зээлийн асуудлыг шийдэх боломжтой

Нийгмийн түншлэлийг бэхжүүлэх МҮЭХ-ны бүсийн сургалт Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ сургалтанд Дорнод аймгийн 14 сумын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид сумдын засаг дарга нарын орлогчид оролцсон аж. МҮЭХ нийгмийн түншлэлийг шинэ шатанд гаргах санаачлагыг Шинэчлэлийн засгийн газарт дэвшүүлснээр Засгийн газрын нийгмийн түншлэлийг хөгжүүлэхэд авах арга хэмжээний тухай 370 тогтоол гарсан байна.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Дорнод аймгийн хэмжээнд ажлын байрны асуудал нилээн тулгамдаж байна. Хил залгаа байршилтай учраас цалин орлогын тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Цалин орлогын зээлийн асуудал нилээд том бэрхшээл болж байна. Эдгээр олон асуудлаа нийгмийн түншлэлээр дамжуулан шийдвэрлэх боломжийг олгож байгаа юм. Үүнийг аймгууд салбарын түвшинд ашиглах хэрэгтэй.

МҮЭХ нийгмийн түншлэлийн салбарын асуудлыг 19 дэх аймагтай зохион байгуулж байгаа аж. 

                                         - Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү