Галсандорж.Д Галсандорж.Д 2014.11.14 | Телевиз: Bloomberg TV Mongolia

Б.Галсандорж: Оюу Толгойн хэлэлцээрийн асуудлыг олон талаас судлах хэрэгтэй

Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Б.Галсандорж

Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Б.Галсандоржтой ярилцлаа.

-Нүүрс эргэн зэстэй өрсөлдөх түвшинд хүрч чадах болов уу?

Хоёр гурван жилийн өмнө манай экспортын 40 гаруй хувийг нүүрс эзэлдэг байсан. Одоо харин хоёр дахин хувиар багассан байгаа.  Үүнд нөлөөлсөн нь нэгдүгээрт зэс, газрын тосны  экспортын хэмжээ нэмэгдсэн. Хоёрдугаарт импортод уул уурхайн салбар, ноос ноолуур, арьс ширний салбарт  ажиллаж байгаа үйлдвэр ААН-үүд, импортын худалдан авалт, шинэ бүтээн байгуулалт саарсантай холбоотой юм.

-Монгол улсын хувьд коксжих нүүрсний  татвар гурван хувь гэж тусч байгаа нь нүүрс олборлогч компаниудад хэр хүндээр туссан үзүүлэлт вэ ?

Бага зэрэг хүндрэлтэй байгаа. Гурван хувийн татвар төлнө гэдэг нь Хятадын зах зээл дээр өрсөлдөх чадвар гурван хувиар буурч байна гэсэн үг. Үүнийг бид буулгая гэх шаардлагагүй. Цаашдаа Хятадын зах зээл дээр өрсөлдөхийн тулд нүүрсний уурхайнууд олборлолтынхоо зардлыг нэмэгдүүлэх  зэрэг арга хэмжээ явуулах шаардлагатай.

-Ирэх онд төсөвт нүүрсний тоог хэрхэн тавина гэж үзэж байна вэ ?

2013 онд нүүрсний тоо хэмжээг хэтэрхий өндрөөр тавьсан . Энэ жил нүүрсний тоо хэмжээг 20 саяар нилээн болгоомжтой авсан. Гэхдээ энэ нь биелэхэд хэцүү тоо. Төр засгаас уурхайнуудад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

        -Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү