УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.11.17

Ц.Даваасүрэн: Шинээр байгуулагдсан гурван яам төсөвгүй байгаа

Чингис Самурай бондын хөрөнгийг төсөвт нийлүүлэх хэсэг нь тодорхойгүй байна.

Тиймээс он гараад эхний улиралдаа багтан төсөвт засвар хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж. Мөн энэ оны төсөвт шинэ яамдын төсвийг тусгаагүй байгаа юм.

УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “2014 оны одоогийн үйлчилж буй төсөв дээр 11,12 сарын хувьд хүндрэл үүсч байгаа. Сайд бүрийн нэрээр тухайн төсвийн орлого, зарлага баталгаажсан байдаг. Шинээр байгуулагдсан гурван яамны хувьд төсөв байхгүй гэсэн үг. Тиймээс 2014 оны төсөвт зайлшгүй тодотгол хийх хэрэгтэй.  

                                  Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү