УИХ-ын гишүүн Л.Болд
2014.11.18

Л.Болд: ОХУ руу визгүй зорчих нь эдийн засгийн чухал ач холбогдолтой

Монгол улс, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчиж эхэлснийг албан ёсоор нээсэн байна. Хоёр улсын иргэд энэ сарын 14-ны өдрөөс эхлэн визгүй зорчих юм.

УИХ-ын гишүүн Л.Болд “Энэ нь соёл урлаг, нийгэм хүмүүнлэг, бүхий л чиглэлийн ашигтай. Үүнийг дагаад эдийн засаг хөрөнгө оруулалт өсөх бололцоотой. Мөн манай иргэдийн хувьд аялал жуулчлал хийх боломжтой болж байна. Визгүй зорчиж эхэлснээр нэг өдрийн дотор борлуулалт нь 60 хувиар нэмэгдсэн дэлгүүр байна гэсэн мэдээ ирсэн.  Үүгээрээ эдийн засгийн маш чухал ач холбогдолтой гэдэг нь харагдаж байгаа юм” гэлээ.

Энэ боломж нээгдсэнээр өдөртөө 1000 хүн хил нэвтэрдэг болсон байна. Иргэд нэг удаадаа 30 хүртэлх хоногоор Орос руу нэвтрэх боломжтой бөгөөд нийт зургаан сарын хугацаанд 90 хоногоос илүүгүй байхаар заажээ.

                                           Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү