УИХ-ын гишүүн, БОХХАА-ын байнгын хорооны дарга Г.Баярсайхан
2014.11.20

Г.Баярсайхан : Ямар ч тохиолдолд Таван толгойг хөдөлгөх хэрэгтэй

Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудлаар УИХ-аас 2008,2010 онд тогтоолууд гаргаж чиглэл өгч байсан ч одоо хүртэл ахиц гараагүй байна.

Хөрөнгө оруулагч сонгох ажилд хүлээлт үүссээр одоог хүрээд байгаа аж.

 УИХ-ын гишүүн, БОХХАА-ын байнгын хорооны дарга  Г.Баярсайхан  “Юмны үнэ өндөр байхад илүү үнэ хэлсэн хүнтэй ярилцаж сонгоно гэсээр өдийг  хүрлээ. Одоо харин хямралтай энэ үед хамгийн бодитой ажил хэрэгч ашиг сонирхолтой хүмүүс л хандаж байгаа. Үүнийг ил тод нээлттэй  явуулах хэрэгтэй. Ямар ч тохиолдолд Таван толгойг хөдөлгөх хэрэгтэй” гэлээ.

Таван толгойн ордтой холбоотой асуудлаас цахилгаан, техник эдийн засгийн үндэслэлийн асуудал шийдэгдсэн байна. Мөн нүүрс тээвэрлэх төмөр замын царигийн асуудал шийдэгдсэн зэрэг ахиц дэвшлүүд байгаа аж.

                             Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү