Чуулганы хуралдаан өндөрлөв
УИХ-ын чуулган
2014.11.21

Чуулганы хуралдаан өндөрлөв

УИХ-ын чуулганы  үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар  Гэр бүлийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна.

Уг төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч  С.Эрдэнэ хийсэн юм.

Төсөл батлагдсанаар гэрлэлтээ бүртгүүлэх, хамтран амьдрагчтайгаа гэрээ байгуулах зэрэг тулгамдсан асуудал шийдэгдэнэ гэж үзжээ. Хамтран амьдрах нь их болсон, гэр бүлийн хүчирхийлэл урьд байгаагүй хэмжээнд их боллоо гэдгийг салбарын сайд онцолж байсан. Өрх толгойлсон эмэгтэй, хүүхдийн эрхийг хамгаалах нийгмийн ажилтнуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх хэрэгтэй гэдгийг хэлэлцүүлгийн үеэр гишүүд гаргаж байлаа.

Өнөөдрийн байдлаар Монгол улсын  нийт 333 сум, 11 тосгон, 152 хороонд тухайн сум, хорооны Засаг даргын тамгын газраас цалинждаг 259 хөгжлийн нийгмийн ажилтнууд ажилладаг байна. Цаашид 201 хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтанг авч ажиллуулна гэж тооцоход жилд шаардагдах төсвийн тооцоо 2.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоолол гарчээ. Гэр бүлгийн хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн ирц хангалтгүй байсан учир ирэх долоо хоногийн хуралдаан хүртэл хойшлууллаа.

Ийнхүү өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөсөн юм.