“ДЭВЖЭЭ” тэмцээн-уралдааныг зохион байгууллаа
Худалдан авах ажиллагааны газар
2014.11.21

“ДЭВЖЭЭ” тэмцээн-уралдааныг зохион байгууллаа

 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг–Худалдан авах ажиллагааны газар “Хууль эрх зүйн зөрчилгүй хамт олон” нэг сарын аяны хүрээнд албан хаагчдынхаа хууль эрх зүйн мэдлэгийг сорих, танин мэдэхүйн “Дэвжээ” тэмцээнийг 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулжээ.

“Дэвжээ” тэмцээнд нийт 4 баг оролцож, авлигын эсрэг болон төрийн алба, худалдан авах ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийн хүрээнд эрх зүйн мэдлэгээ сорин, бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах ур чадвар, авхаалж самбаагаа шалган өрсөлдлөө. Тэмцээнд бэлтгэх хугацаанд багууд нийт 16 хууль тогтоомж, журмыг судалж, тэмцээний даалгавруудыг бэлтгэсэн байна.

                        Захиргаа, удирдлагын хэлтэс