МБЗ Бямбасайхан.Б 2014.11.24 | Телевиз: Eagle TV

Б.Бямбасайхан: Макро эдийн засгийн тогтвортой орчинг бий болгох нь чухал

Монголын бизнесийн зөвлөлийн дарга Б.Бямбасайхан

Монголын бизнесийн зөвлөлийн дарга Б.Бямбасайхантай ярилцлаа.

-Та өмнөх Засгийн газарт хамтарч ажиллаж байсан хүний хувьд өмнөх Засгийн газар ямар суурийг тавьчихсан байгаа вэ. Юуг цааш нь үргэлжлүүлэх ёстой гэж хэлэх вэ ?

Бизнесийн орчинг ойлгомжтой тааламжтай болгох ёстой. Түүн дээр үндэслэн томоохон эдийн засгийн төслүүд хэрэгжих хэрэгтэй. Тэгснээр хөрөнгө оруулалт орж ирнэ. Хөрөнгө оруулалт нь орж ирээд төслүүд нь хэрэгжээд явахаар ажлын байр бий болж эдийн засагт тогтвортой бодит өсөлт бий болно гэж хүлээж байгаа.

Нэгдүгээрт макро эдийн засгийн тогтвортой орчинг бий болгох ёстой. Үүнийг бий болгохын тулд эдийн засгийн бодлогууд гээд бүх зүйлийг  тодорхой болгох хэрэгтэй. Мөн татварын орчинг яаж тэлэх вэ гэдэг талаас нь харах нь чухал. Шаардлагатай зүйлсийг шийдвэрүүддээ шигтгэж өгвөл эдийн засаг хурдан сэргэх боломжтой.

-Хувийн хэвшлүүдийг дэмжих бодлого төрийн бодлогод хэр байна вэ ?

Манайд хэрэгжүүлж буй эдийн засгийн концевцүүд нь их зөв. Гэхдээ хэрэгжилтийн шатандаа их алддаг. Төрийн хүнд суртлыг хурдан алга болгох хэрэгтэй байна. Өнөөдөр бид нар олон улсын стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагаа явуулдаг болж эхэлж байгаа. Энэ нь дэлхий компаниуд Монголд үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотой юм.

-Татварын бодлогод юуг илүү хийж өгвөл хувийн хэвшилд илүү таатай байх вэ ?

Компаниудыг сайн сонсох хэрэгтэй. Гол нь шударга байх. Хүн болгоноос татвар авдаг байх юм бол болно. Татварын хэмжээ боломжийн байгаа. Түүнийг тодорхой эдийн засгийн мөчлөг дээр багасгах боломж бий.

                    Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү