УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.11.24

Ц.Даваасүрэн: Мэргэжлийн засгийн газрыг байгуулах ёстой

УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Таны хувьд шинэ томилогдсон ерөнхий сайдаас юу хүсч байна. Ямар асуудалд төвлөрч ажиллах хэрэгтэй гэж бодож байна ?

Бие даагчдын зүгээс Засгийн газар эзэнгүйдэж байгаа нь их хохирлыг дагуулдаг юм байна гэж үзсэн. Хэн ч байсан дэмжих чиглэлийг баримтлахаар болсон. Тэр дагуу чуулганы хуралдаанд оролцож ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжсэн. Маш хүнд үед ерөнхий сайд боллоо. Тал талдаа өөр өөрийн үүргээ биелүүлнэ ажиллах хэрэгтэй.

-Хэрэв дахин МАНАН үүссэн бол юу болох байсан бэ ?

2008 онд олон суудал аваад МАНАН-г байгуулж байсан. Би энэ сонголтыг буруу байсан гэж боддог. Хэрэв хамтарсан бол бид ард түмний хяналтын үүргийг гүйцэтгэнэ гэсэн.

-Зарим улс төрчид хамтарсан үед л эдийн засгийн өсөлттэй байсан гэж үзэж байна лээ. Энэ тал дээр ?

Тэр өсөлт нь эдийн засгийн гадаад таатай орчин, нөхцөл бүрдсэнээр бий болсон. Мөн дэлхийн зах зээл дээр манай гол түүхий эдүүдийн үнэ өссөнтэй холбоотой. Тэрнээс биш бид сайндаа үүнийг хийгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй.

                  Дэлгэрэнгүйг бичлэгээс  үзнэ үү