УИХ-ын гишүүн О.Баасанхүү АТГ-т хүсэлт гаргалаа
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2014.11.25

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АТГ-т хүсэлт гаргалаа

АТГ-аас байсгээд л нэг албан тушаалтныг шалгаж буй талаар мэдээлэл хийх боллоо.

Энэ бүгдийн дараа шүүхээс эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийг олон нийтэд буруугаар мэдээлж байна гэх шүүмжлэл гардаг билээ.

Тэгвэл яг ийм агуулгатай хүсэлтийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү АТГ-ын дарга, Тэргүүн комиссар Н.Ганболдод хүргүүлсэн байна.  

Тодруулбал, түүний хүтэлтэд АТГ хүнийг гэм буруутай нь тогтоогүй байхад олон нийтэд мэдээлж, нэр төрд нь халдаж байна. Мөн АТГ-аар шалгагдаж байгаа хэрэг заавал нийгмээс тусгаарлагдах шаардлага байна уу зэргийг дурьджээ.  Мөн тэрээр гомдлын хариуг хуулийн хугацаанд яаралтай авна гэсэн байна.