МЭНДЧИЛГЭЭ
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2014.11.26

МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, анхдугаар Үндсэн Хуулиа баталсаны түүхт 90 жилийн ой өнөөдөр тохиож байна. МАХН-ын гишүүд дэмжигчид, нийт монголчууддаа энэхүү түүхт ойн өдрийн халуун мэндийг хүргэе.

Тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хуралдсан Улсын анхдугаар Их Хурлаар Монголчууд бид анхны Үндсэн хуулиа баталж байсан түүхтэй. Ингэж эцэг хуулиа батлан гаргаж, ТУСГААР ТОГТНОЛ-оо дэлхий дахинд зарлан тунхагласан явдал нь Төв Азийн цээжин дэх өнөөдрийн Монгол Улсын аюүлгүй, эрх чөлөөт, хараат бус байдлыг бататгаж чадсан түүхэн уйл явдал болсон билээ.

Монгол ардын хувьсгалт нам 90 жилийн түүхэн уламжлалтай нам. Энэхүү түүхэн явцдаа тэрхүү Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, ил тод байдлыг хамгаалж, сахин биелүүлэхэд, мөн иргэн нэг бурийг тэгш боломжоор хангаж, өмч хөрөнгөдөө эзэн нь байж, эрүүл, аюүлгүй орчинд амьдрах боломжоор хангах, нэгэнт хангагдсан эрхийг нь хамгаалахын төлөө үеийн үед уйл ажиллагаагаа чиглуулж ирсэн улс төрийн хучин гэдэгтэй хэн ч маргахгүй юм. Энэ утгаараа монголчуудын туурга тусгаар түүхийн сүүлийн 100 орчим жилийн ялалт амжилт, зарим талаараа алдаа оноо нь МАХН-тай салшгүй нягт уялдаа холбоотой.

Монгол ардын хувьсгалт нам улс орны хөгжлийн янз бурийн уе шатуудад тусгаар тогтнол, түүнийг дагаж бий болсон ололтуудыг бататгаж сонгуулийн ардчилал, олон намын тогтолцоо, эрх зүйт төр, ардчилсан нийгмийн үнэт зүйлсээр баяжуулан удаа дараагийн Үндсэн хуулиуддаа залгамж чанарыг нь хадгалж, улмаар улс орноо дэлхийн хөгжлийн жишигт нийцүүлэн хөгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, алдаа оноогоо дэнсэлж ирсэн билээ. Тийм ч учраас элэг нэгт монголчуудтайгаа улсаа тунхагласан, Анхдугаар Үндсэн хуулиа баталсаны түүхт ойг хамтдаа тэмдэглэдэг сайхан уламжлалтай.

Монголчууд бидний сайн сайхан амьдрал,үр хойчийн минь итгэл дуүрэн ирээдүйг бидэнд бэлэглэсэн та бидний аав ээж, эмээ өвөө, өвөг дээдсийн маань хувьд энэ өдөр алтан үсгээр тэмдэглэх түүхт өдөр. Өнөөдрийн энэ олон бахархалыг бий болгохын төлөө амь насаа ул хайрлан тэмцсэн өнгөрсөн үеийцхэн, ахмад буурлууддаа бид гүн хүндэтгэл узуулэх хэрэгтэй. Нөгөө талаар ур хойч маань өвөг дээдсийнхээ халуун амь, бүлээн цусаар хамгаалагдаж ирсэн Монгол Улсын тусгаар тогтнолын үнэ цэнийг таньж ойлгох чухал нөлөөтэй юм.

Энэ утгаараа Улс тунхагласны ойн энэ өдрийг бахархалын өдөр гэж нэрлэж, алдаршуулмаар байна. Өнгөрсөнөө хүндэтгэдэг, өнөөдрөөрөө бахархдаг, ирээдүйдээ итгэдэг хэн бүхэн энэхүү өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэж байх учиртай.

МАХН-ын бодлогын нэг амин сүнс нь ч иргэдийн эх оронч сэтгэлгээг сэргээх, тусгаар тогтнолын үнэ цэнэ, түүнийг хамгаалахад өөр өөрийн чадамжаар зүтгэдэг байхад чиглэгддэг учраас ард түмэнтэйгээ хамт эл бахархалын өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг юм. Монгол Улсын иргэн нэг бүрийн эх оронч сэтгэлгээ, хөгжлийн төлөөх оролцоо нийгмийн бүхий л шатанд байж гэмээнэ улс орны маань хөгжил, тусгаар тогтнол үеэс үед мандан бадрах учиртай.

Та бүхэн сайхан баярлаарай!

 МАХН-ын ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Г.ШИЙЛЭГДАМБА