НИТХ-ын Байгаль орчин, экологийн хорооны дарга, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын дарга Б.Саранчимэг
2014.11.26

Б.Саранчимэг: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол их том төсөв

НИТХ-ын Байгаль орчин, экологийн хорооны дарга, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын дарга Б.Саранчимэгтэй ярилцлаа.

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн өргөжих боломжоо хэр хангаж байна вэ?

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол их том төсөв. 975 га газрыг хамарсан. ШУ-ны үндэстэй зөв эхлэлтэй явж байж цаашдаа ирээдүйд хэрэгтэй төсөл болох ёстой. Тиймээс эхлээд техник эдийн засгийн үндэслэлтэй судалгааг хийлгэсэн. Үүний үндсэнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 10 жилийн хугацаанд 95 сая доллар зарцуулагдаж байж хийгдэж дуусна гэсэн тооцоо гарсан.

-Нийт шаардлагатай байгаа төсвийн хэдэн хувийг өнгөрсөн жил баталсан бэ? 

Судалгааны дагуу батлагдсан 95 сая долларын гурван хувь нь хөрөнгө оруулалтаар 1,9 тэрбум төгрөг болон орсон. Мөн дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт гаднаас оруулсан.  

-Улирлын шинж чанартай ажилладаг байдлыг халахын тулд юу хийж байна вэ ?  

Энэ газар бол жилийн дөрвөн улиралд иргэдийнхээ чөлөөт цагийг боловсон өнгөрүүлэхийн тулд зориулагдсан. Ингэхийн тулд зөв төлөвлөлт байх ёстой. Үүний дагуу 185 га газарт ерөнхий төлөвлөгөө хийгдсэн. 35 га-д ажлын зураг хийгдэн иргэд ирдэг тийм нөхцөл бүрдээд байгаа. Өнгөрсөн жилийн хувьд бүх улиралд нээлттэй байсан. Энэ жил илүү сайн бололцоог бүрдүүлсэн. Тухайлбал мөсөн талбай, цанын зам зэргийг байгуулж байгаа.

                         Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү