2014.11.27

С.Ганбаатар: Миний санаачлагыг 13 орны гишүүд дэмжин НҮБ-ын даргад хүргүүлэхээр болсон

Оюутолгойн болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.

-Шинээр томилогдсон ерөнхий сайдад хичээл орно гэдэг мэдээлэл гарсан. Энэ талаар та тайлбар өгнө үү ?

Ерөнхий сайд хэн ч байсан ажил л явуулах ёстой. Намуудын хоорондын тохиролцооноос болж ард түмэн хохирч байгаа. Ажлаа л хийх ёстой. Өмч хувьчлалыг эрчимжүүлнэ, төрийн өмчит компаниудыг хувьчилна гэсэн байр суурийг илэрхийлэл байсан.

Ингэж болохгүй. Өмч хувьчлалыг боль гэж хэлээгүй. Хувьчлах эсэхийг хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг гаргаж байж шийддэг.  Зах зээлийн эдийн засагт орлоо гээд нийгмийн бүх асуудлыг хар зах дээр гаргаж ирнэ гэсэн зүйл огт биш.

-Лондонд олон улсын уул уурхайн хуралд оролцоод ирсэн. Энэ үеэр Оюутолгойн асуудлаар ямар зүйлийг хэлэлцсэн бэ ?

35 улсын улс төрчид уулзлаа. Уул уурхайн баялгийг яаж олон нийтэд түгээх вэ гэдэг тал дээр ярилцсан. Ижил асуудалтай орнууд тэр талаараа ярилцан миний зүгээс уул уурхайн томоохон үндэстэн дамнагчдыг корпарицуудад гэрээ байгуулсан нэрээр хууртагдсан орнууд нийлэн НҮБ-ийн дэргэд туршлагаа хуваалцдаг, дэмждэг олон улсын санаачлагыг байгууллагатай болох нь зүйтэй гэж санаачилсан. Үүнийг 13 орны гишүүд дэмжин НҮБ-ын даргад хүргүүлэхээр болсон.

-Шинэ засгийн байгуулагдах алхмууд хийгдэж байна . Сайдын зүгээс бусад нам эвслүүдэд хамтарч ажиллах санал тавьсан. Та үүнийг юу гэж харж байгаа вэ ?

Хэрэв МАНАН-гийн Засгийн газар байгуулагдвал дэмжихгүй. Ард түмэнтэй зөвшилцөхгүйгээр эрх баригчид хоорондоо  зөвшилцвөл фашизм болно гэсэн үг бий. Иргэдийн санаа бодлыг авахгүйгээр нэгдвэл фашизм руу ойртож байна гэсэн үг. 

                           Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү