Иргэний танхим дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байр руу шилжив
Хан-Уул дүүргийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим
2014.12.01

Иргэний танхим дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байр руу шилжив

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим нь 2010 оны арваннэгдүгээр сард анхны нээлтээ хийж олон нийтийн эрх ашгийг хөндсөн аливаа асуудлаар шийдвэр гаргах, төрийн бодлого боловсруулахад иргэн бүрийн оролцоог бий болгох, улмаар иргэн төвтэй төрийн тогтолцоонд шилжих, нийгмийн хариуцлага, хяналт, ил тод нээлттэй байдлыг хангах зорилготойгоор байгуулагдаж байжээ.

Байгуулагдсанаас хойшхи хугацаанд тус Иргэний танхим нь 80 гаруй төрлийн хэлэлцүүлэг, 120 гаруй төрлийн сургалт семинар, 50 гаруй төрлийн уулзалт зөвлөгөөн, 20 гаруй удаагийн хэвлэлийн бага хурал зэргийг амжилттай хийж, нийт давхардсан тоогоор 3000 гаруй иргэнд үйлчилсэн байна.

Мөн дүүргийн ИТХ- аас энэ онд 16 хороо бүрт Иргэний танхим байгуулж ажиллах зорилтын хүрээнд анхны Иргэний танхимыг хороондоо шилжүүлэн төв Иргэний танхим нь дүүргийн шинэ цогцолбор болох “Иргэдэд үйлчлэх төв байр"-нд шилжин байрлаж дүүргийнхээ иргэдэд үйлчилж байна.