Даваасүрэн.Ц Болорчулуун.Х Ганбаатар.С 2014.12.01 | Сайт: Vip76.mn

Бие даагчид сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ

Бие даагчид сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ
УИХ дахь бие даагчидын зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийв.

УИХ дахь бие даагчидын зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ  талаар УИХ-ийн гишүүн С.Ганбаатар хэлэхдээ “ “Их эвслийн засгийн газар байгуулагдах төлөвтэй байгаа энэ цаг үед УИХ дахь сөрөг хүчний үүргийг бие даагчидын зөвлөл гүйцэтгэнэ Улс төрийн намууд Монголын ард түмний бэрхшээлийг шийдэхээ ард түмэнд амлаж, гарч ирсэн. Одоо бол Засгийн газрыг бүрдүүлж байгаа улстөрчид өөрсдөө ард түмний бэрхшээл болчихоод байна.

Төрийн түшээд иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх биш өөрсдөө хөгжлийн саад болчихоод байна.”хэмээн мэдэгдсэн.Нам, эвсэлүүд хаалга бүрийг тогшиж яваа энэ үед УИХ дахь Бие даагчдын  зөвлөлийнхөн Ардчилсан намаас тавьсан саналыг хүлээж авахгүй гэдгээ  мэдэгдлээ.

Мөн тэд өөрсдийн итгэл үнэмжил дээр ямагт хатуу зогсох бөгөөд болохгүй, бүтэхгүй байгаа бүхнийг шүүмжилнэ гэдгээ мэдэгдэв.