Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Удвал
2014.12.01

Н.Удвал: Түлэнхийн төвийг 2015 онд барина

Монгол улсын хэмжээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 85 хувь нь улсын эмнэлэгт үйлчлүүлдэг аж.

Хувийн эмнэлэг өндөр тарифтай, улсын эмнэлэг ачаалал ихтэй байдаг асуудлыг хялбараар шийдэх аргыг  боловсруулжээ. Өндөр үнэтэй эмчилгээг хувийн эмнэлгүүдэд чиглүүлэх 13,9 тэрбумыг төсөвт суулгасан байна. Ингэснээр улсын эмнэлгүүдийн ачаалал 20 орчим хувиар буурч, ортой 160 орчим хувийн эмнэлгээс шалгарсан нь төрөөс татаас авч иргэдэд хямд үнээр үйлчлэх аж.

Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Удвал “2015 онд шинэ обьект төлөвлөлтөд цөөн орсон. Засгийн газраас шинэ обьектыг оруулах боломжгүй. Хуучин эхлүүлсэн барилгуудаа дуусгах шаардлагатай. Шинэ хөрөнгө оруулалтыг төсвийн ачаалал даахгүй байгаа. Харин түлэнхийн төвийг 2015 оноос эхлэн барина” гэлээ.

                                     Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү