Ганбаатар.С 2014.12.02 | Телевиз: TV5

С.Ганбаатар: Бид ард иргэдийг төлөөлдөг дуу хоолой

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн тухай ярилцлаа.

-Таны санаачилсан хоёр хуулийн төслийг хамтран гаргалгаа гаргах бололтой. Эдгээр хуулийн төслүүдэд ямар зөрүү байгаа вэ ?

590 хоногийн өмнө есөн гишүүнтэй нийлэн, би хуулиа санаачилж УИХ-ын даргад өргөн барьж байсан. Энэ нь сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэж байгаа. Одоо харин хүүхэд харах үйлчилгээний тухай хууль орсон.

Зарчмын ялгаатай зүйл нь миний оруулж байсан хуульд боловсрол хүмүүжлийг түлхүү оруулахыг зорьж байсан. Харин энэ хуульд хамгаалал гэдгийг оруулж байгаа. Ер нь хүмүүжил боловсролын асуудал зайлшгүй байх ёстой. Бид бас 3-5 нас гэж үзсэн. Харин одоогийн хуульд хоёр наснаас эхлэн орж байгаа.  

-Хамтарсан Засгийн газар байгуулах тухай таны хувьд болон сөрөг хүчин ямар байр суурьтай байгаа вэ ?

Өнгөрсөн хугацаанд бид ард иргэдийн төлөөллийн дуу хоолой байсаар ирсэн. Бид энэ байр суурин дээрээ хэвээр байх болно.

-Та Оюутолгой компанийг тайлангуудаа гарган тавиач гэсэн шаардлагыг хүргүүлж байсан. Тэр асуудал хэрхэн шийдэгдсэн бэ ?

Оюутолгой зогссон учраас Монголын эдийн засаг хүндрээд байна гэсэн худал мэдээ бий. Оюутолгой төлөвлөгөөгөө давуулан биелүүлж байгаа. Энэ жил 20 тн мөнгө гаргасан. 

                    Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү