УИХ-ын гишүүн Д.Зоригт
2014.12.02

Д.Зоригт: Үндсэн хуулийнхаа хүрээнд Засгийн газраа бүрдүүлнэ

Ерөнхий сайд энэ сарын 5-ны дотор Засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүнийг УИХ-д оруулах ёстой.

Эхний байдлаар УИХ дахь суудлынхаа харьцаагаар намууд Засгийн газарт орно гэсэн мэдээлэл байгаа аж.    

УИХ-ын гишүүн Д.Зоригт “Үндсэн хуульд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байж болно гэж заасан. Тиймээс үндсэн хуулийнхаа хүрээнд Засгийн газраа бүрдүүлнэ” гэлээ.

Харин нам эвслийн бүлгийн ажлын хэсгүүд Засгийн газрын бүтцийг эцэслэн тохирох ажээ.

                    Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү