Эрүү шүүлт 2014 онд-30 жил биелээгүй амлалт
НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенци батласнаас хойш 30 жилийн хугацаанд даян дэлхийд эрүү шүүлт ямар байгааг харуулсан хэвлэлийн мэдээ.
2014.12.04

Эрүү шүүлт 2014 онд-30 жил биелээгүй амлалт

НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенци батласнаас хоши 30 жилийн хугацаанд даян дэлхийд эрүү шүүлт ямар байгааг харуулсан хэвлэлийн мэдээ.

Эрүү шүүлтийг зогсоох дэлхий нийтийн компанит ажил 

Эмнести Интернэшнл 2014 оны 5-р сард Эрүү шүүлтийг таслан зогсоох дэлхий дахины кампанит ажлаа эхлүүлж байна. НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенциын 30 жилийн ой тохиож байгаа энэ жил утс байгууллага 50 жилийнхээ туршлагад тулгуурлан засгийн газруудаас үүрэг амлалтаа биелүүлж, олон улсын эрх зүйг хүндэтгэн сахихыг шаардаж байна. Мөн хүмүүсээс ч эрүү шүүлтийг таслан зогсоохыг шаардахыг уриалж байна.

Уг кампанит ажил нь төрийн хорих, саатуулах ажиллагаа, түүний дотор эрүүдэн шүүх эрсдлийг нэмэгдүүлдэг эрүүгийн шүүхийн тогтолцоо болон цэрэг, цагдаа, тусгай хүчин, нууц албаны шугамааар саатуулах, онц байдлын хуультай холбоотой нөхцөл байдал, албан бус болон нууц хорих газрууд зэрэгт гол анхаарлаа төвлөрүүлнэ. Энэхүү кампанит ажил нь улс бус оролцогчдын төрийн хорих, саатуулах ажиллагаанаас гадуур үйлдэж буй тухайлбал, жагсаал цуглааны үед хүч хэрэглэх зэрэг эрүү шүүлтийг хамрахгүй боловч Эмнести Интернэшнл дээрхи хэлбэрийн зөрчлийн эсрэг цаашид ч эрчимтэй ажиллах болно. Эмнести Интернэшнл дэлхий •даяархи гишүүдээ Морокко, Узбекистан, Нигериа, Мексик, Филиппин гэсэн 5 улс дээр хүчээ нэгтгэн ажиллахыг уриалж байна.

Эмнести Интернэшнл эрүү шүүлтийг өөрчлөхийн тулд үр дүнтэй хамгаалалтын тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэхийг эрмэлзэж байна. Үр дүнтэй хамгаалалтын механизм бий болсон нөхцөлд л хүмүүс хамгаалалт эдлэж чадна. Хамгаалалтын механизм байхгүй буюу хэрэглэгддэггүй газарт эрүү шүүлт даамжирдаг.

7. Шийдвэрлэх гол арга бол хамгаалалт 

Засгийн газрууд эрүү шүүлтийн эсрэг үр дүнтэй хамгаалалт бий болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй. Хамгаалалт бол эрүү шүүлтийг таслан зогсоох гол арга бөгөөд үр дүнтэй хамгаалалт хэрэгжиж байгаа газарт эрүү шүүлт нэлээд хэмжээгээр буурдаг мэдээ бий. Дараахи үндсэн хамгаалалт байдаг:

Баривчилгааны үеэр

• Баривчилгааг зөвхөн эрх бүхий албан тушаалтан зохих ёсны үндэслэлээр гүйцэтгэх
• Тухайн хүнд ямар шалтгаанаар баривчилж байгаа болон ямар эрхтэйг нь танилцуулах
• Баривчлагдсан хүмүүс гэр бүлийнхэндээ болон бусдад энэ тухайгаа мэдэгдэх эрхтэй
• « Хоригдлуудыг зөөвөрлөх үеэр, түүний дотор нэг хорихоос өөр хорих газарт буюу шүүхэд
хүргэх замд эрүүдэн шүүх буюу бусад хэлбэрээр хүнлэг бусаар харьцахаас урьдчилан сэргийлэх
• Баривчилгааны тухай албан ёсны тэмдэглэл үйлдэх

Хорих газарт

• Хамаатан садантайгаа уулзах, эмнэлгийн тусламж, хууль зүйн туслалцаа, шүүхээр хэргээ шийдүүлэх нөхцлөөр хангах замаар нууцаар болон тусгаарлан хорих явдлыг хориглох ёстой
• Хоригдол бүртэй хүн ёсоор харьцаж, хоригдлын сэтгэл санаа, бие махбодын сайн сайхан байдлыг хангасан нөхцөлд хорих
• Өргөдөл гомдлын бие даасан, шударга, үр дүнтэй механизмтай байх, түүнд аливаа сөрөг үр дагавар хүлээхгүйгээр хандах боломжтой байх
Шүүн таслах үйл явцад
• Хоригдлуудын хэргийг бие даасан шүүхээр цаг алдалгүй шийдвэрлэх боломжоор хангах
• Хоригдох эхний мөчөөс өмгөөлөгч авах эрхийг нь хүндэтгэх
• Хоригдлууд тэднийг хорьсон нь хуульд нийцэж байгаа эсэх талаар гомдол гаргах эрхтэй
• Шүүхэд эрүү шүүлт буюу бусад байдлаар хүнлэг бусаар харьцаж олж авсан мэдэгдлийг тийнхүү эрүү шүүлт тулгасныг нотлохоос бусад тохиолдолд ашиглахыг хориглонб

Байцаалтын үед

• Эрүүдэн шүүх буюу бусад хэлбэрээр хүнлэг бусаар харьцаж шийтгэхэд хүргэж болох байцаалтын аливаа арга техник, албадлагын арга хэмжээг хориглоно
• Байцаалтад дүрс бичлэгийн буюу дор хаяж дуу бичлэгийн хэрэгслээр хяналт тавьж, бичлэг хийнэ.
• Байцаалтын үед өмгөөлөгч байлцуулна

Учир нь төр өөрөө эсхүл цагдаа, цэрэг гэх мэт төрийн байгууллага шууд буюу шууд бусаар эрүүдэн шүүсэн буюу түүнд хамсан оролцсон байх нь түгээмэл. Олон оронд эрүү шүүлттэй холбоотой гомдлыг бүрэн дүүрэн, шударгаар мөрдөн шалгаж чадахгүй байгаа нь мөрдөн шалгах ажиллагааг хамтран ажилладаг хууль сахиулагчид буюу прокурорууд явуулдагтай холбоотой. Гэм буруутнууд ял шийтгэлгүй үлдэх нь засгийн газрууд хүний эрхийн асуудлыг дотоодын улс төрийн хөтөлбөртөө нэн тэргүүнд тусгаагүй байх эсхүл зэвсэгт мөргөлдөөний үед хоёр тал гэрээ байгуулахдаа нөгөө талын үйлдсэн хэргийг мөрдөн шалгахгүй, шийтгэл оногдуулахгүй гэж тохиролцсоноос үүддэг.

Төрийн зүгээс эрүүдэн шүүгчдийг цээрлүүлж чадахгүй байгаа төдийгүй мөрдөн шалгахаас татгалзаж, хохирогчдын хохирлыг барагдуулах талаар арга хэмжээ авахыг хүсдэггүй. Энэ нь засгийн газар олон улсын эрх зүйгээр хүлээсэн үүргээ 3 дахин зөрчиж байгаа хэрэг бөгөөд олон улсын эрх зүй ёсоор хохирогчид юу болсон талаар мэдэх, шударга үнэнийг тогтоолгох, учирсан хохирлоо боломжтой хэмжээнд арилгуулах эрхтэй.

Эрүүдэн шүүгчдийг мөрдөн шалгаж, зохих шийтгэл оноох үр дүнтэй, хараат бус механизм маш чухал. Дээрээс нь хууль тогтоомж, институцид шаардлагатай шинэчлэлийг хийх, ямагт сонор соргог байх, ялгаварлан гадуурхалттай тэмцэх, эрүү шүүлтийн тохиолдол бүрт арга хэмжээ авах талаар улс төрийн хүсэл зоригоор түүнийг дэмжих ёстой.

КАМПАНИТ АЖЛЫН ГОЛ АНХААРЛАА ХАНДУУЛАХ ОРНУУД
Мексик

2012 оны 8-р сарын 7-ны өглөөний 3 цагийн үед Веракруз хотод байдаг Клаудиа Мединагийн гэрт тэнгисийн цэргүүд дайран орж иржээ. Тэд түүнийг орон нутгийн тэнгисийн цэргийн бааз дээр аваачин цахилгаанаар цохиулж, маш их халуун ногоотой соусыг хүчээр амьсгалуулсан бөгөөд дараа нь хөхөрсөн тэмдэг үлдээхгүйн тулд гялгар уутаар биеийг нь ороогоод зодож, өшиглөсөн байна. Тэнгисийн цэргүүд тэр эмэгтэйг хүчирхэг гэмт хэргийн бүлэглэлийн гингүүн гэж бурууггасан боловч Клаудиа тэдний талаар юу ч мэдэхгүй байв.
Түүнийг хуурамч мэдүүлэгт уншиж танилцуулалгүйгээр гарын үсэг зуруулжээ. Тэрээр хожим нь Эмнести Интернэшнлд "Хэрэв тэд намайг эрүүдэн шүүгээгүй бол би тэр мэдүүлэгт гарын үсэг зурахгүй байх байсан.” гэж хэлсэн юм.

Хэдийгээр Клаудиад тулгасан ихэнхи хэргийг хэрэгсэхгүй болгосон ч нэг ноцтой хэргийг хэвээр үлдээсэн бөгөөд засгийн газрын хүчний байгууллага түүнд эрүү шүүлт тулгасан талаархи гомдлыг нь авч хэлэлцээгүй.

Шуурхай, бүрэн дүүрэн, шударга мөрдөн шалгах ажиллагааны нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол үр дүнтэй эмнэлгийн үзлэг бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Истанбулын протоколоор эрүү шүүлт ба түүний үр дагаврыг баримтжуулах, мөрдөн шалгах тухай олон улсын цогц зааварчилгааг багтаасан байдаг.

“Эмнести Интернэшнлийн хийж чадах зүйл бол намайг дэмжиж, бусад бүх улсад Мексикт юу болж байгаа талаар болон Мексикийн эрх баригчдын юу хийж байгаа тухай мэдүүлэх явдал юм.”
- Клаудиа Медина

Эмнести Интернэшнл Мексик улсын Холбооны Ерөнхий прокуророос дараахи зүйлсийг
шаардаж байна:

• Клаудиа Мединад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бусаар харьцсан тухай гомдлыг үр дүнтэй мөрдөн шалгах ажлыг эхлүүлж, үр дүнг нь олон нийтэд зарлаж, буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх
• Мөрдөн шалгах ажлын үеэр НҮБ-ын дэмжин баталсан Истанбулын протоколд нийцүүлэн эмнэлгийн болон сэтгэл зүйн дүгйэлт гаргах, гарсан үр дүнг Клаудиа Мединад цаг алдалгүй танилцуулах
• Хохирогчдод хийх эмнэлгийн дүгнэлтийг Истанбулын протоколд нийцүүлэх замаар эрүү шүүлтийн талаархи мөрдөн шалгах ажиллагааг мэдэгдэхүйц сайжруулах

Мексик улсад хүчний болон цагдаагийн байгууллагынхан хүмүүсийг эрүүдэн шүүх болон буеад хэлбэрээр хүнлэг бусаар харьцаж шийтгэх явдал асар өргөн тархсан бөгөөд буруутай этгээдүүд ял шийтгэл хүлээлгэдэггүй. Хэдийгээр Мексик улс эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүнлэг бусаар харьцаж шийтгэх явдлаас сэргийлэх, шийтгэх талаар олон тооны үүрэг амлалт авсан боловч тэдгээр арга хэмжээ нь хангалттай бус бөгөөд ихэнхи тохиолдолд тэдгээрийг үл тоомсорлодог.

Эрүүдэн шүүх явдлыг эрүүгийн гэмт хэрэгт тооцох хууль батлахыг цааргалсаар байгаа бөгөөд эрүү шүүлтийн ачаар олж авсан нотлох баримтыг гэмт хэргийн шүүх ажиллагаанд хэрэглэхээс сэргййлэх тухай хууль мөн батлагдаагүй хэвээр байна. Гэсэн хэдий боловч тус улсын засгийн газар эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүнлэг бусаар харьцаж шийтгэх явдал тогтмол гарахаа больсон гэдэгт сэтгэл ханаад байна.

Морокко ба Баруун Сахар

2011оны 11-р сарын 24-нд Али Ааррассыг террорист халдлага үйлдэхийг завдсан гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн бөгөөд тэдэнд тусалдаг гэсэн хэрэгт буруутган, ял оноожээ. Эрүү шүүлт тулган түүнээс авсан “гэм буруугаа хүлээсэн мэдэгдлийг” хэдийгээр шүүх хуралд дээр тэрхүү мэдэгдлээсээ няцсан боловч цорын ганц нотлох баримт болгон ашигласан.

Шударга бус явдлын золиос болж, эрх чөлөөгөө хасуулах нь сэтгэл зүй, бие махбодын асар их хохирол авчирдаг. Гэхдээ түүнээс ч илүүтэйгээр сэтгэл гутмаар зүйл бол хаягдах, мартагдах, хананы цаана, өөрийгөө хамгаалах чадваргүй байхад хамаатан садан, найз нөхөд чинь чиний төлөө хөөцөлдөхөө орхих явдал юм. Тийм зүйл надад учраагүйд би Бурханд талархаж байна. Гэвч би та бүхнийг тийм байдалд орсон , бүх хүмүүст хаягдсан, хууль бусаар хоригдож байгаа хүмүүсийн талаар бодохыг уриалж байна.”

- Али Ааррасс
Эмнести Интернэшнл Морокко улсын эрх баригчдад НҮБ-ын Дур зоргоор хорих асуудлаархи Ажлын хэсэг 2013 оны 8-р сарын 28-нд хийсэн мэдэгдэлдээ Али Аррасыг дур зоргоор хорьж байгааг нотлож, түүнийг нэн даруй суллан, учирсан хохирлыг нь зохих ёсоор барагдуулахыг шаардсан шаардлагыг биелүүлэхийг уриалж байна.
Али Ааррасс нь 2010 оны 12-р сард Нутаг дэвсгэрийн хяналтын ерөнхий газар хэмээх Морокко улсын тагнуулын байгууллагын нууц хорих газарт 12 хоног гадаад ертөнцөөс тусгаарлагдан хоригдож байхдаа эрүү шүүлтэд өртсөн юм.
Түүнийг ул руу нь цохих, төмсгийг нь цахилгаанаар цохиулах,

бугуйнаас нь олон цагаар дүүжлэх, тамхины галаар түлэх зэргээр эрүүджээ. Дараа нь түүнийг террорист халдлага - үйлдэхийг завдсан гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн бөгөөд тэдэнд тусалдаг гэсэн хэрэгт буруутган, ял оноосон.,

Эрүү шүүлт тулган түүнээс авсан “гэм буруугаа хүлээсэн мэдэгдлийг” хэдийгээр шүүх хуралд дээр тэрхүү мэдэгдлээсээ няцсан боловч цорын ганц нотлох баримт болгон ашигласан юм.

Эмнести Интернэшнл Морокко улсын Хууль зүйн сайдаас Али Аарраст тулгасан эрүү шүүлтийн асуудлаар нээлттэй, хараат бус, шударга мөрдөн шалгалт явуулж, НҮБ-ын Дур зоргоор хорих асуудлархи Ажлын хэсгээс түүнийг нэн даруй суллан, учирсан хохирлыг нь зохих ёсоор барагдуулахыг шаардсан шийдвэрийг хэрэгжүүлэхийг шаардаж байна. “Хар тугалган жилүүд” гэж нэрлэгддэг II Хассан хааны эрх барьж байсан 1956-1999 онд улс төрийн тэрс үзэлтнүүдийг хэлмэгдүүлж, олон зуун хүнийг хүчээр сураггүй болгож, мянган мянган хүнийг дур зоргоор хорьж, эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүнлэг бус харьцах явдлыг системтэйгээр ашиглаж байв.

VI Мохамед хаан ширээнд сууснаар хүний эрхийн байдал нэлээд дээрдсэн боловч урьдчилан хорих газарт байцаалт явуулахдаа цагдаа, хүчний байгууллага эрүүдэн шүүх болон бусад хэггбэрээр хүнлэг бус харьцсаар байгаа талаар болон цөөн тохиолдолд шоронд болон нууц хорих газарт гадаад ертөнцөөс тусгаарлан хоригдож байгаа хүмүүсийг эрүүдэн шүүсэн талаархи мэдээлэл Эмнести Интернэшнлд ирсээр байгаа юм.

Мороккогулсын хуулиар эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүнлэг бус харьцах явдлыг бүрмөсөн хориглож, түүнийг гэмт хэрэгт тооцох болсоор хэдэн жилийн нүүр үзсэн боловч практикт халагдаагүй хэвээр байна. Шүүгчид ба прокурорууд эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүнлэг бус харьцсан тухай гомдлыг барагтай бол мөрдөн шалгадаггүй учраас маш цөөхөн хүнд уг хэргээр хариуцлага хүлээлгэдэг. Ийнхүү ял шийтгэл хүлээхгүй байх боломж нь Морокко улсын эрүүдэн шүүхийн эсрэг хууль тогтоомжийн хүчийг сулруулж байна.

Хууль шүүхийн тогтолцооны дутагдалтай байдал, тухайлбал цагдаагийн байцаалтын үед өмгөөлөгч байлцдаггүй зэрэг нь эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүнлэг бус харьцах таатай нөхцлийг бүрдүүлдэг. Цагдаагийн тайланд дурдсан, эрүү шүүлтээр олж авсан “гэм буруугаа хүлээсэн мэдэгдлийг” ял онооход голлон ашиглаж, материаллаг нотлох баримт буюу гэрчийн мэдүүлгийг үл тоомсорлосоор байна. Одоогоор яригдаж байгаа Морокко улсын хуулийн тогтолцоог шинэчлэх төлөвлөгөө өөрчлөлт хийх гайхамшигтай боломж олгож байна. Тиймээс Эмнести Интернэшнл Морокко улсын эрх баригчдад дараахи зүйлсийг уриалж байна:

Хорих үеэр хамгаалалт үзүүлэх, түүний дотор нэн даруй өмгөөлөгч авах, байцаалтын үеэр өмгөөлөгч байлцуулах, байцаалтыг видеогоор бичиж байх

Нууцаар хорих явдлыг зогсоож, хоригдлуудын талаар тэдний өмгөөлөгчид, гэр бүлийнхэн хүсэлт гарган, хойшлуулалгүйгээр мэдээлэл авах боломжтой төвлөрсөн бүртгэлийг бий болгох
Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүнлэг бус харьцах асуудлаар гаргасан бүх гомдлыг цаг алдалгүй, шударгаар, хараат бусаар, зохих ёсоор мөрдөн шалгаж, хараат бус эмчээр шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэж байх.

Хангалттай нотлох баримт байгаа тохиолдолд сэжигтнүүдийн хэргийг шударгаар шүүх Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүнлэг бус харьцах замаар олж авсан нотлох баримтыг эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүнлэг бус харьцсан хэрэгт буруутгагдсан хүний эсрэг ашиглахаас бусад тохиолдолд шүүх ажиллагаанд хэрэглэхгүй байх. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүнлэг бус харьцах явдлын хохиорогч болон тэдний асрамжинд байдаг хүмүүсийн хохирлыг нэн даруй, бүрэн дүүрэн барагдуулж байх.

Нигер улс

Эрүүдэн шүүснээс болж мэдрэх өвчин тэсвэрлэшгүй зүйл. Би энэ өдрийг хүртэл амьд байна гэж хэзээ ч бодсонгүй. Оффицеруудын гарт зовж байсан үе үнэхээр санаанд багтамгүй. Энэ насандаа ийм хүнлэг бус харилцаанд хэзээ ч захирагдаж байсангүй.
- Мозэс Акатугба
огсоодог байсан хэмээн Мозэс Акатугба ярьжээ.

Эрүүдэн шүүлтийн улмаас тэр дээрмийн хэрэгт холбоотой хэмээн хүлээн зөвшөөрч хэрэг хүүлээсэн баримтад гарын үсэг зурсан гэдгээ баталсан. Шүүхийн шийдвэр хүлээн найман жил өнгөрсний дараа 2013 оны 11 дүгээр сард Мозэст цаазаар авах ял оноожээ. Түүнийг эрүүдэн шүүсэн хэргийг огт мөрдөн шалгаагүй байна.

Эмнести Интернэшнл Делта мужийн захирагч ноён Эммануэл Удуагханыг Мозэс Акатугбагын эрүү шүүлтийг мөрдөн байцааж, цаазаар авах ял шийтгэлийг хэрэгсэхгүй болгохыг шаардаж байна.
Эмнести Интернэшнл Нигер улсад эрүү шүүлтийг хэрэглэх явдал өсч байгаад ихэд харамсаж байгаа юм. Цагдаа болон цэргийн алба хаагчид хэргийг хүчээр хүлээн зөвшөөрүүлэх, баригдсан хүнийг зовоож, шийтгэхийн тулд эрүү шүүлтийг хэрэглэдэг болохыг саяхны судалгаа харуулсан. Үндэсний хууль нь олон улсын хуультай зөрчилдөж эрүү шүүлтээр болон зохисгүй харьцаж хэргийг хүлээлгэсэн баримтыг шүүхэд нотолгоо болгохыг хүлээн зөвшөөрч байна.

Эрх баригчид нь олон улсын хүний эрхийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх улс төрийн хүсэл эрмэлзэлгүй байна.

Филиппин

2013 оны 10 сарын 3-нд Филиппиний цагдаа нар өрх толгойлсон эх Алфрэда Дисбаррог олон Тэр (цагдаагийн албан бус туслах) миний толгой дээр шилтэй архи тавьж буугаа чиглүүлж миний толгой дээрх шилийг буудах болно гэж хэлсэн. Тэр надаас 1 хагас яардын зайтай Зогсож байсан. Эцэст нь тэр буудаагүй, гэвч би буудуулчих вий гэж их айсан. Би айсандаа зүгээр л нүдээ аньчихсан.

- Алфрэда Дисбарро
нийтийн газар мансууруулах бодисны наймаа хийсэн хэмээн буруушаажээ. Алфрэда мэдэгдлийг үгүйсгэн сайн дураараа халааснаасаа гар утас, таван песогийн зоосоо гарган өөр юу

ч үгүй хоосон халаасаа үзүүлжээ. Цагдаагийнхан ямар ч сануулга өгөлгүй түүн лүү буу чиглүүлж, цээж рүү нь цохиж, гарыг нь гавлан Паранакийн цагдаагийн төв байранд аваачсан байна.

Буруутайг нь хүчээр хүлээн зөвшөөрүүлэх гэж цагдаагийн ахлах оффицер түүнийг хананд хүлжээ. Тэр гэдэс, нүүр лүү нь дахин дахин цохиж, бороохойгоор цохиж, нүд рүү нь хуруугаа чичилж хатган, алгадаж, алчуур аманд нь үмхүүлж толгойг нь хананд савЖээ. Тэр цохиулснаасаа болж хэдэн өдөр өвдөж, юм идэж чадахгүй, амьсгалахад нь ‘хэцүү болж бөөлжсөөр л байсан гэжээ.

Альфрэда одоогоор орон нутгийн шоронд хоригдож байгаа бөгөөд хууль бусаар хар тамхи биедээ авч явсан, худалдсан хэргээр шүүх хурлаа хүлээж байна. Эмнэлгийн ажилтан түүнийг шалгасан хэдий ч цагдаагийнхан түүнтэй хэрхэн харьцсаныг мөрдөн шалгаагүй байна.

Эмнести Интернэшнл Филиппиний Дотоод Хэрэгт Үйлчлэх Үндэсний Цагдаагийн байгууллагад дараах шаардлагыг хүргүүлж байна:
• Альфрэда Дисбарротой зүй бус харьцсан болон эрүүдэн шүүсэн хэргийг мөрдөн шалгах явцыг нээлттэй болгож, тус мөрдөн шалгалтыг шуурхай, хараат бус, үр дүнтэй явуулах
• Тус хэргийг шүүн тогтоохдоо авч хэлэлцэн, шүүхэд хэлэлцэхэд шаардлагатай мөрдөн шалгалтыг хавсран явуулж эрүүдэн шүүсэн мэдээллийг мөрдөн баталгаажуулах
• Альфрэда Дисбарротой зүй бус харьцсан болон түүнийг эрүүдэн шүүсэнтэй холбоотой болон үүнд оролцсон болох нь тогтоогдсон цагдаагийн алба хаагч нь хэн ч байсан нэн даруй арга хэмжээ авч захиргааны хариуцлага хүлээлгэх
• Альфрэда Дисбаррогийн хэргийг оролцуулан өөрсдийн хамтрагчаа эрүүдэн шүүсэн болохыг мэдээлэхийг хүссэн Филиппиний Үндэсний Цагдаагийн газрын аливаа алба хаагчид мэдүүлэг өгөх аюулгүй нөхцлийг бүрдүүлэх .

Эмнести Интернэшнл Филиппин улсад эрүү шүүлтийг ихээр явуулж байгаад ихэд харамсаж байна. Хууль сахиулах алба хаагчид болон бусад улсын аюулаас хамгаалах хүчинд өртсөн сэжигтэн, хоригдлууд эрүүдэн шүүгдэж байна. Шударга ёс бол эрүү шүүлтэнд өртсөн маш олон хүмүүсийн биелэшгүй санаархал болжээ. Хүчирхийлэгчидтэй хэзээ ч хариуцлага тооцдоггүй. Тус улс эрүү шүүлтийг таслан зогсоох эрх зүйн томоохон хөтөлбөртэй бөгөөд засгийн газар холбогдох хуулийн хэрэгжилтийг хангахад хүчин чармайлтаа нэмэгдүүлнэ гэдгээ амласан юм. Мөн Филиппин нь олон улсын голлох эрүү шүүлтийн эсрэг хууль, механизмийг гишүүн билээ. Гэвч ял шийтгэлгүй өнгөрөөх явдал гарсаар байна.

Узбекстан

2006 оны 1 сард Үндэсний Аюулгүйн Зөвлөлийн удирдах ажилтан байсан Эркин Музаевийг Узбекстан дах НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр ажиллаж байхад нь Үндэсний аюулаас хамгаалах үйлчилгээний (ҮАХҮ) албаныхан саатуулжээ. Түүнд тагнуул хийсэн хэрэг тулгаж ҮАХҮ-ний цагдан хорих байранд хэдэн долоо хоногоор ганцаарчлан хорьж, сарын турш өдөр нь цохиж зодон, шөнө нь удаан хугацаагаар байцааж, гэр бүлийнхнийг нь хөнөөнө хэмээн заналхийлж байжээ.

Эцэст нь Эркин Музаев ҮАХҮ-ийнхэн гэр бүлийг нь зүгээр үлдээнэ гэсэн нөхцөлтэйгөөр хэргийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ. Тэрээр эх орноосоо урвасан хэргээр нийт 20 жил шоронд хорих ялаар шийтгүүлж, 2006, 2007 онд гурван удаа дараалан шудрага бус шүүхээр шийтгүүлсэн байна. Эдгээр гурван шүүх хуралд аль алинд нь цагдан хорих байранд байхдаа эрүүдэн шүүгдсэн болохоо албан ёсоор мэдээлсэн боловч Эркин Музаевийн гомдлыг авч хэлэлцэлгүй байна. 2012 оны 5 дугаар сард Узбекстан улс Иргэний болон Улс Төрийн Эрхийн Олон Улсын Пактын 7 дугаар зүйлд заасны дагуу Эркин Музаевийн эрхийг зөрчсөн гэсэн дүгнэлтийг НҮБ-ын Хүний Эрхийн Хорооноос гаргасан. Эмнести Интернэшнл эрүүдэн шүүсэн тус хэргийг нягт нямбай, шудрага, үр дүнтэй мөрдөн шалгахыг шаардаж байна;

Эрүү шүүлт, ёс зүйгүй харьцад бол Узбекстан улсад ердийн зүйл болжээ. Эмнести Интернэшнл хорих байгууллагын ажилтны болон аюулаас хамгаалах хүчнийхний олон удаагийн ердийн үзэгдэл мэт болсон зүй бус харьцаа, _ эрүү шүүлтийн талаарх баталгаатай эх үүсвэр бүхий олон мэдээллийг хүлээж авч байна. Үүнд хүмүүс баривчлагдсан, шилжсэн болон шүүх хурлаа хүлээж байхдаа эрүү шүүлтэд өртдөг гэдгийг мэдүүлсэн байна. Маш цөөхөн хүн эрүү шүүлт тулгасан хэргээ хүлээж шүүхээр шийдүүлсэн бөгөөд эрх баригчид зүй бус харьцаа болон эрүү шүүлтийн хэрэгт үр дүнтэй мөрдөн шалгалт явуулахгүй байна.

ЭРҮҮ ШҮҮЛТИЙН АРГУУД

Эмнести Интернэшнлд бүртгэгдсэн эрүү шүүлтийн аргууд нь улс орон болон бүс нутгаараа ялгаатай байна. Эмнести Интернэшнлд мэдэгдсэн зарим эрүү шүүлтийн аргуудаас дор дурдаж байна.

Цохиж зодох нь өнөөгийн дэлхий даяарх зүй бус харьцаа, эрүү шүүлтийн хамгийн түгээмэл арга юм. Сар жилээр ганцаарчлан хоригдсон хохирогчдын өгүүлснээр тогонд цохиулах, дарамтанд оруулах удаан, хугацаагаар тусгаарлах зэрэг бусад аргууд байна.
Цохиж зодох аргад өшиглөх, бууны бөгсөөр цохих, саваа, ташуур, төмөр гуурс, бэйсболын цохиур хэрэглэх, бороохойгоор цохих зэрэг орно. Хохирогчид бие нь хөх няц болох, гэмтэл бэртэл авах, шархлах, дотуур цус алдах, яс нь хугарах, шүд нь унах, шарх нь задрах зэргээр шаналж зовон заримдаа үхэлд хүрэх тохиолдол байдаг.

Нилээн цөөхөн удаа боловч хэрэглэгдсээр байгаа арга техникүүдэд амийг нь авахаар сүрдүүлэх, ам руу нь ус цутгах, ихэвчлэн гялгар уут, битүү хийн маск ашиглан амьсгалыг нь боогдуулах зэрэг орж байна.
Зарим бус нутагт саатуулах төвд хохирогчид хумсныхаа завсраар зүү шигтгүүлсэн, тамхины цогоор түлүүлсэн, хутгаар зүсүүлсэн байхад зарим мэдээллээр хоригдогсдод өөрийн шээс, бохир ус, химийн бодис уулгасан байна.

Нойр дутуу байлгах, мэдрэхүйн мэдрэмжийг алдагдуулах хэргүүд мөн тэмдэглэгдсэн байна. Мөн зарим хохирогчдын мэдүүлэгт олон өдрөөр хоол хүнс, уух усыг хассан мэдээлэл бий.
Хүчирхийлэх, хүчирхийлэхээр заналхийлэх явдал хэд хэдэн оронд гарсан байхад гутаан доромжлох нь бас нэгэн түгээмэл арга болжээ. Амийг нь авахаар сүрдүүлэх, хохирогчийг болон гэр бүлийнхнийг нь хүчирхийлэхээр заналхийлэх нь оюун санааны эрүү шүүлтийн хамгийн түгээмэл хэлбэрүүд юм.

Сэтгэцэд нөлөөлөх бодис уулгах болон үр хөндөх, үргүйдүүлэх нь эрүү шүүлтийн хэлбэр юм.
Олон хоригдлууд бүгчим халуун, хэт олон хүнтэй, бохир заваан хорих өрөөнд тэсвэрлэж байдаг. Хэт удаан цагдан хорих нь эрүү шүүлтийн зориуд санаатай нөхцөл болно.

Хэд хэдэн улс хуулийн дагуу бие махбодын шийтгэлийг ашигласаар байна Ороолгох, ташуурдах, эд эрхтэнийг нь тайрах зэрэг нь хамгийн түгээмэл арга хэлбэр. Бие эрхтэнийг нь тайрах болон тамгалах нь насан туршид нь тахир дутуу болгох аргуудад орж байхад бүхий л бие махбодын шийтгэл удаан хугацааны хор хөнөөл, гэмтэл бэртлийг учруулдаг байна. Үндэсний хууль тогтоомжид нь хүлээн зөвшөөрсөн байсан ч бие махбодын шийтгэл нь харгисласан, зүй бусаар харьцсан, хүний нэр төрийг гутаан доромжилсон, ихэнхи тохолдолд эрүүдэн шүүсэн хэрэг болох бөгөөд үүнийг олон улсын хуулиар хориглосон байдаг.

Зарим засгийн газрууд Мусилман эрчүүдийн сахлыг албадан хусах зэргээр хохирогчийн шашин шүтлэгийг зүй бус харьцаа, эрүү шүүлт тулгахдаа ашигладаг.
Хохирогчдыг өдөрт удаан хугацааны хэт халуун, хүйтнийг тэсвэрлэхэд хүргэдэг. Зарим мэдүүлэгт хоригдлуудын нүцгэн бие рүү буцалж байгаа халуун ус үргэлжлүүлэн гоожуулж мөн тохой, өвдөг, мөр лүү нь цахилгааи өрөм барьж дайрдаг байсан гэж мэдүүлжээ. *
Нохой эсвэл харх ашиглах ба арьсны өнгө, шашин шүтлэгээр нь удаа дараа доромжлох, мөн нүдийг нь боож малгай өмсүүлэх нь эрүү шүүлтийн хэлбэрт хамаарна.

Баривчлан саатуулах байранд байхад нь эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байсан, улмаар зарим тохиолдолд хохирогч нас барсан тухай хоригдлууд мэдүүлжээ.
Эрүү шүүлт бие махбодид удаан хугацааны хохирол учруулдаг байхаас гадна олон арга хэрэгслүүд биенд шарх сорви үлдээлгүй үйлдэгддэг байна. Гэсэн хэдий ч бүх л аргууд удаан хугацааны гэмтлийн үр дагаврыг авчирна. Айдас, гутрал, уур бухимдал, ичих, ой санамжаа алдах, анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх, толгой өвдөх, нойрны эмгэг, хар дарах, сэтгэл санаа тогтворгүй байх, ой тогтоолт муудах, эд эрхтэнээ гэмтээх, амиа хорлохоор оролдох болон нийгмээс өөрийгөө тусгаарлах зэрэг нь сэтгэл зүйн дарамт үзүүлж эрүүдэн шүүсний нийтлэг илрэл үр дагаврууд юм.

Өнгөрсөн жил наанадаж 27 эрүү шүүлтийн арга тэмдэглэгдэв
Эмнести Интернэшнлд дэлхий даяар хэрэглэдэг эрүү шүүлтийн аргуудаас наад зах нь 27 арга 2013-2014 онд тэмдэглэгдсэн байна. Энэ бол тогтсон байнга хэрэглэдэг аргуудын жагсаалт биш юм. Зарим арга техникийг олон жилийн турш системтэйгээр хэрэглэсэн байхад заримыг нь магадгүй ганц удаагийн тохиолдлоор хэрэглсэн байж болох юм.
• Цохих
• Цахилгаанд цохиулах
• Дарамтад оруулах
• Урт хугацаагаар тусгаарлах
• Ташуураар ороолгох
• Амийг авахаар сүрдүүлэх
• Усаар эрүүдэн шүүх буюу хүчээр ус цутгах
• Хумсны завсраар зүү, чигчлүүр шигтгэх
• Тамхины цогоор түлэх
• Хутгаар зүсэх
• Бохир ус, шээс, химийн бодис уулгах
• Нойр хасах
• Мэдрэмжийг алдагдуулах
• Үр хөндөх, үргүйдүүлэх
• Хүчирхийлэх, хүчирхийлэхээр заналхийлэх
• Гутаан доромжлох, тохуурхах
• Хоригдол, тэдний гэр бүлийг хүчирхийлэхээр заналхийлэх
• Мансууруулах бодис өгөх „
• Хүнлэг бус нөхцөлд хорих .
• Ус, хоолыг хасах
• Хуулиар бие махбодын шийтгэл ногдуулах
• Мусилман шашинтай эрчүүдийн сахлыг хусах
• Хоригдлуудыг удаан хугацаагаар хэт халуун, хэт хүйтнийг тэсвэрлэхэд хүргэх
• Хоригдлууд руу буцлам ус цацах
• Хоригдлуудын үе мөчийг цоолох
• Эмнэлгийн туслалцаа үзүүлэхгүй байх
• Хоригдлын нуруун дээр хайлуулсан хуванцар асгах

Цагдан хорих байран дах эрүү шүүлтийн хэрэгслүүд

Эрүү шүүлт болон зүй бус харьцаанд хориг тавьсан хэдий ч, энгийн хэрэгцээнд хэрэглэгддэггүй боловсч ийм хэргийг үйлдэхэд зориулсан тоног төхөөрөмжийг хувийн компаниуд үйдвэрлэж байна. Энэ тоног төхөөрөмжөө дэлхийн олон оронд хууль сахиулах байгууллагуудад худалдаалдаг байна.

Эмнести Интернэшнл хууль сахиулахад хэрэглэдэг тодорхой төрлийн тоног төхөөрөмжийг бүрэн хориглох, мөн ийм хэрэгслийг хууль сахиулагчид хууль ёсны дагуу хэрэглэх эрхтэй боловч эрүүдэн шүүх, зүй бусаар харьцахад буруугаар ашиглах боломжтой тоног төхөөрөмж, хэрэгслийн худалдаа ба хэрэглээг хатуу хянаж журамлахын төлөө кампанит ажил явуулж байна.

Эмнести Интернэшнл дэлхийн улс орнуудын эрх баригчдад тэрхүү төрөл бүрийн тоног төхөөрөмж, хэрэшслийн худалдаа болон хэрэглээг анхаарч үзэх тухай дараах гурван бүлэгт санамжийг хүргэж байна:

1. Хууль сахиулагчдад зориулсан хүнлэг бус хэрэгслийг хориглох
Эдгээр нь зүй бус харьцаа, эрүү шүүлт, цаазаар авах ял шийтгэл оногдуулахаас бусад үед үл хэрэглэгддэг хүлдэг сандал, хөлийн гав, дөнгө, эрхий хурууны гав, бороохой зэрэг болно. Мөн биеийг тогонд цохиулах, хүзүү, бугуй, шагайг хамтад нь гавлах хэрэгсэл орно.

2. Загвараас нь үүдэж эрүү шүүлтэд хэрэглэдэг хууль сахиулахад хэрэглэдэг хэрэгслүүдийн үр нөлөөг шалгаж, хэрэглээг хязгаарлах
Цахилгаанд цохиулах бага оврын багаж хэрэгсэл, акустик (дуу чимээний) зэвсэг болон буудах хүч ихтэй зарим хуванцар болон резинэн сум зэрэг нь ийм хэрэгслийн жишээ болно. Энэхүү ангилал ихэвчлэн хууль сахиулах зэвсгийн саяхны дэвшилтэт технологи болоод байгаа юм.

3. Эрүү шүүлт, зүй бусаар харьцахад хэрэглэгддэг хууль сахиулах хэрэгслийг хатуу хянах
• Жишээлбэл, жирийн цагдаагийн хэрэглэдэг гав, цахилгаан бороохой зэрэг бага оврын хэрэгслүүд орно.
• Европын Холбооны журам нь эрүү шүүлт, зүй бус харьцаанд хэрэглэх хэрэгслийг худалдаалахыг хориглосон олон улсын эрх зүйн хамтын ажиллагааны ганц үлгэр жишээ болж байна. Эмнести Интернэшнл нь дэлхийн бусад газар орнуудад ижил төстэй эрхэд суурилсан экспортын хяналт бий болгох тус туршлагыг хэрэгжүүлэх саналыг дэвшүүлж байна. 2СГ05 оны 6 дугаар сард Европын Холбооноос зүй бус харьцаа, эрүү шүүлт, цаазаар авах ял зэрэгт байнга хэрэглэгддэг ч Европын Холбооны гишүүн орнуудын цэргийн болон давхар ашиглах, стратегийн экспортын хяналтын жагсаалтад багтаагүй өмнө хэрэглэгдээгүй хэрэгслийн худалдааг хянах тухай журмыг танилцуулсан.

 Африкийн товч зураглал

• Эрүү шүүлт болон зүй бус харьцаа нь Африкийн, тухайлбал Ангол, Чад, Еабон, Сьерра Леон зэрэг оролцсон 30 гаруй орнуудад өргөн тархсан бөгөөд үүнийг хуулиар яллаж, шийтгэдэггүй байна. Баривчлан саатуулах байранд эрүү шүүлт тулгах нь олон оронд тухайн орны орон нутгийн онцлог шинжтэй байх бөгөөд гэмт этгээдүүдийг шудрага шүүхийн өмнө хариуцлага хүлээх явдал туйлын хязгаарлагдмал байдаг. Африкийн хүний эрхийн дүрэмд эрүү шүүлтийг хориглохыг тодорхой заасан хэдий ч 10 гаруй улс л энэхүү актыг хуулиндаа эрүүгийн хэргээр зүйлчилсэн байна.

Цагдаагийн дарамт болон хүчээр хэрэг хүлээлгэх

• Африкийн олон орнуудад, тухайлбал Этиоп, Еамби, Кени, Мали, Мауритан, Нигер, Сенегал, Судан, Зимбабве зэрэг орнуудад аюулаас хамгаалах хүчнийхэн цагдан хорих байранд эрүү шуүлт тулгах нь хэрэг хүлээлгэх зорилготой үйлддэг хэвшил болжээ.
• Хоригдогсдыг ихэвчилэн цохиж зодон, өвтгөж шаналгах нөхцөлд байлгаж, таазнаас дүүжилж, бэлгийн дарамтанд оруулдаг байна.
• Мауританий шүүхээс хоригдол зүй бус харьцаа, эрүү шүүлтийн дор хэргээ хүлээсэн ч нотолгоог хүлээн зөвшөөрнө хэмээн мэдэгджээ.
• Камерун, Замби зэрэг орнуудад ижил хүйстэн байхыг хуулиар зөвшөөрөгддөггүй бөгөөд ижил хүйстэн болохоо мэдэгдсэн гей хүмүүсийг шулуун гэдэсний үзлэг хийлгэхийг шаардаж, эрүү шүүлт тулгаж байна.
• Замби улсад хоёр гей эрэгтэй хүнййг “Байгалийн хуулийн эсрэг’ үйл хийсэн хэмээн яллаж 2013 оны 5 сарын 6-нд баривчилжээ. Тэдэнд хүчээр шулуун гэдэсний үзлэг хийсэн бөгөөд одоо шүүхээр шийдвэрлүүлэхээр хүлээж байна.
• Суданд “Нийтийн дэглэм сахиулах журамд” -д олон нийтийн дунд зохисгүй, ёс суртахуунгүй ааш авир гаргахад бие махбодын шийтгэл ноогдуулдаг.

• Өнгөрсөн 11 дүгээр сард нэр алдартай хоёр тэмцэгчийг нөгөөгийнхөө мөрөн дээр гараа санаатайгаар тавьж “ёс зүйгүй аашилсан” хэмээн хүний эрхийг зөрчиж буруутгажээ. Тэдний эсрэг хангалттай нотолгоо байхгүйн улмаас Порт Суданы шүүгч нэг сарын дараа ял шийтгэлийг цуцалжээ.
• Эд эрхтэнийг тайрах нь Суданы ял шийтгэлийн хэлбэр бөгөөд 2001 оноос хойш хамгийн багадаа 16 хоригдолд тус ялыг хэрэглэсэн байна. Жишээлбэл: Хойд Дарфурт 2013 оны 4 дүгээр сард гурван эрэгтэй хүн гараа тайруулжээ. Шүүх хурал дээр тэднийг өмгөөлөгчгүй оролцуулж, 3300 ам.долларын үнэ бүхий хүнсний тос хулгайлсан хэмээн яллажээ.

Шорон

• Африкийн орнуудад шорон нь тухайлбаас Камерун, Гана, Либери, Мауритан, Мауришус, Нигер улсад бөөнөөр хорьсон, ариун цэврийн шаадлага үл хангасан туйлын хүнлэг бус нөхцөлтэй байна.
• Либер улсад Эмнести Интернэшнл хэт бөөнөөр хорьсон, цэвэр ус хүрэлцээгүй, ариун цэврийн нөхцөл байдал тун муу байгааг үзэж нотоллоо. Хорих өрөө нь хэт бага тул хоригдлууд унтахдаа ээлжлэх болдог байна.
• Ангол, Мозамбик болон бусад улсад ч хоригдлуудыг зодсон, хүчирхийлсэн зэрэг хоригдлуудын эсрэг зөрчлүүд удаа дараа бүртгэгдсэн байна.
• Эритреа улсад засгийн газрыг шүүмжилсэн, эсэргүүцсэн хүмүүсийг оролцуулан хорьсон хоригдлуудыг улс орноосоо урван зайлсны болон бусад гэмт хэрэг үйлдсэний төлөө шийтгэх, мэдүүлэг авах, шашнаас нь татгалзуулах гэж зодож цохин, үзүүртэй зүйл дээгүүр хөл нүцгэн алхуулах, арзгар чулуутай газар биеээр нь өнхрүүлэх зэрэг зөрчлийг мөн баримтжуулжээ.
• Өмнөд африкт Мангуаны чанга дэглэмтэй хувийн шоронд ялангуяа өнгөрсөн жилээс тогонд цохиулах, зодох зэрэг зөрчил ихэссэн байна. Их британы Жи фоор эс (048) хамгаалалтын албаны хувийн компани саяхан болтол салбараа ажиллуулж байсан бөгөөд тэдгээр хэргүүдэд хувийн мөрдлөг эхлүүлж байгаагаа мэдэгдэж байсан байна.

Зэвсэгт мөргөлдөөн

• Зэвсэгт мөргөлдөөний үеэр арми болон зэвсэгт бүлэглэлүүд эрүүдэн шүүх болон зүй бус харьцах явдал өргөн хүрээг хамарсаар байна.
• 2012 оны 12 дугаар сараас Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад олон зуун иргэдийг, ялангуяа Мусилман шашинтнуудыг санаатайгаар амийг хороож, олон мянган хүнийг эрүүдэн шүүж, зэрлэг, хүнлэг бусаар, хүчиндэх болон бусад хэлбэрээр бэлгийн хүчирхийлэл үйлдэх зэргээр хүний нэр төрийг гутаан доромжлон харьцсан байна. Ийм төрлийн зөрчлүүд ч Өмнөд Суданд сүүлийн саруудад гарах болсон нь нотлогдоод байна.
• Конгын Ардчилсан Бүгд Найрамдах Улсад Хойд Киву дах зэвсэгт бүлэглэлүүд тус улсад газар газар эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдийг эрүүдэн шүүж, хүчирхийлж байна.
• Мали дах үргэлжилж буй хямрал Малигийн зэвсэгт хүчин болон зэвсэгт бүлэглэлүүдийн аль аль нь хүчирхийлэх, бэртээх, чулуудах зэргээр эрүүдэн шүүх, зүй бусаар харьцах явдал хаа сайгүй болжээ.
Коте ди Авор буюу Зааны ясан эрэг улсад 3000 хүнийг үхэлд хүргэсэн сонгуулийн дараах хямрал зогссоноос хойш гурван жил өнгөрсөн ч Ерөнхийлөгч асан Лаурант Гбагбогийн дэмжиг байсан болон сэжиглэгдсэн хүмүүс эрүү шүүлт, бусад зөрчлийн хохирогч болсоор байна.
Сомалид ал-Шабабынхан олон нийтийн өмнө цаазаар авах, чулуудах болон бэртээх зэргээр шийтгэх нь олонтаа болсон байна.
Дарфурт мөргөлдөөн эхэлснээс хойш арван нэгэн жилийн турш маш олон иргэдийг засгийн газрын зэвсэгт хүчин, бусад цэрэгжсэн бүлэглэлүүд санаатайгаар хороож, буудаж,^одож хүчирхийлж байна.

БОГЦ - Кейс 

Дарфурын хойд нутгийн Тажелдин Ахмед Аржа 2013 оны 12 дугаар сарын 24-нд Хартоумд хурал дээрээс баривчлагдсанаасаа хойш ганцаарчлан хоригдсоор байна.
26 настай тус блогчин оюутан хурлын үеэр Чад, Суданы ерөнхийлөгчдийг ил тод шүүмжилсний улмаас ерөнхийлөгчийн хамгаалалтын.албаныханд баривчлагдсан юм.
Тажелдин тус хурлын эхэн дээр босож эдгээр Ерөнхийлөгчид Дарфурт болсон харгислалд хариуцлага хүлээх ёстой хэмээн шүүмжилжээ. Эмнести Интернэшнлд гэрчүүд хэлэхдээ Тажелдинийг ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан зогсоож, тэнхимээс авч явсан гэв.

Өнөөдрийг хүртэл түүний хаана байгаа нь мэдэгдээгүй, эрүү шүүлт, зүй бус харьцааны хохирогч болон эрсдэлд байна.

Ази Номхон далайн бүсийн товч зураглал

Ази номхон далайн бүсэд олон улсад, эдгээрээс тахин шүтлэг ихтэй Хятад, Хойд Солонгост эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх алхам хийх болон эрүүдэн шийтгэх явдлын хооронд их 5өрүүтэй байна. Шавхуурдах зэрэг шийтгэлийг зарим улсад хуулиар зөвшөөрдөг бөгөөд эрүүдэн шүүсэн тохиолдолд бараг мөрдөн шалгахгүй байна.
Цагдан хорих байр ба хүчээр хэрэг хүлээлгэх

Хятад, Фижи, Индонез, Малайз, Бирм, Филиппин, Энэтхэг, Пакистан улсад цагдаагийн байгууллага нь ихэвчлэн хэрэг хүлээлгэхээр саатуулсан иргэдийг урьдчилан хорих байранд байцаалт явуулахдаа эрүүдэн шүүж байна. Зарим тохиолдолд эрүүдэн шүүсний улмаас амь насанд хүрчээ.

Тухайлбал, 2013 оны 6 дугаар сарын 1-нд 42 настай П.Каруна Нити Малайзийн Негери Сембилан мужын цагдан хорих байранд нас баржээ. Гэр бүлийнхэн нь Эмнести Интернэшнлтэй уулзахдаа цогцсыг үзүүлэхэд биед нь зодуулсан шинж тэмдэг ихтэй, дагзнаас цус гарч байсан гэж мэдэгдэв. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр биед нь 49 гэмтэл учирсныг тогтоожээ.
Шри Ланк улсад Хүний эрхийн үндэснйи комисст 2013 оны эхний гурван сард л гэхэд эрүүдэн шүүсэн тухай 86 гомдол мэдүүлжээ. Үүнд цагдан хорих байранд хэрцгийгээр зодуулсны улмаас нас барсан тохиолдол байгаа юм.
Филиппин улсад 2014 оны нэгдүгээр сард цагдаагийн тагнуулын нууц байранд “эрүү шүүлтийн мөрийний ширээ” байдаг нь илэрч цагдан хорих байранд эрүүдэн шүүдэг нь тогтоогдсон байна. Мөрийний ширээ нь эрүү шүүлтийг ямар байрлалаар явуулахыг сонгох жагсаалт бүхий байдаг байна. Тухайлвал “30 секундийн сарьсан багваахайн байрлал” оногдвол саатуулагдсан этгээд 30 секундийн турш сарьсан багваахай шиг хөлнөөсөө дүүжлэгддэг. 42 хоригдогсод уг өрөөнд зрүүдзи шүүгдэж байснаа мэдэгдэв. Энэ хэрэгт холбогдсон арван цагдаагийн алба хаагчийг ажлаас халсан гэх боловч нэгэнд нь ч ял оноогоогүй байна.

Малдив улсад шавхуурдахыг хуулиар хүлээн зөвшөөрдөг бөгөөд “садар самуун хэрэг”-т буруутай нь тогтоогдсон хүнд шүүхээс энэ ялыг оноож байна.

Тайван замаар тэмцэгчдийг эрүүдэн шүүв

Зарим улсад хүний эрхийг хамгаалж хууль ёсны дагуу ажилласны төлөө тэмцэгчдийг шийтгэж эрүүдэн шүүж байна.
Вьетнамд хүний эрхийг сурталчлахаас сэргийлж олон арван тэмцэгчдийг туйлын хүнд нөхцөлд хорьжээ. Тэднийг зодож, зохистой хоол хүнс хангах, эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхийг хязгаарлаж урт хугацаанд тусгаарлан хорьсон байна.

Хятадын эрх баригчид тэмцэгчдийг эмчилгээ хийлгэхийг, амь насанд шууд хамаарах байсан ч үл харгалзан хориглох зэргээр шийтгэж байна. 52 настай Као Шунлиг хорих байгууллагын удирдлага таван сарын турш шоронд байхад нь шаардлагатай эмчилгээг удаа дараа хориглосны улмаас 2014 оны гуравдугаар сард Бээжингийн нэгэн эмнэлэгт бодисын солилцоо алдагдан нас баржээ.

Харин 2013 оны эцсээр улс төрийн үйл хэрэг, шашны итгэл үнэмшлээсээ болж хоигдогсдыг
шүүхээр шийдвэрлэхгүйгээр шийтгэж хорьдог байсан “хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх” хорих
лагерийг Хятад улс цуцалж байгаагаа мэдэгдэж нааштай алхам хийлээ.

Тус өөрчлөлт нь гэвч өнөөг хүртэл өнгөц төдий байж олон хүн хоригдсон хэвээр, дээр дурдсанчлан хүнд нөхцөлд хууль бусаар саатуулагдсаар байна.

Шорон, цагдан хорих төвүүд

Ази номхон далайн бүсэд олон улсад хорих байгууллагын нөхцөл байдал маш муу нөхцөлд байна. Хойд Солонгосын шорон дэлхийн хамгийн аймшигтай эрүү шүүлтийн үүр гэж хэлж болохоор болжээ. Олон зуун мянган хүмүүс, хүүхдүүд хүртэл тус улсын олон саатуулах төвд туйлын хүнлэг бус нөхцөлд байна.

Саатуулагсад өдрийн ихэнхи цагт бараг амралтгүйгээр аюултай нөхцөлд хүчээр ажилладаг. Хоригдогсод удаан ажилласны төлөө, шоронгийн дүрмийг мартсаны төлөө, худал хэлсэн хэмээн гүтгэгдэж хүчээр хүнд дасгал хийх, удаан хугацаанд хөдөлгөөнгүй зогсох зэргээр шийтгэгддэг байна. Үүн дээр зохисгүй хоол, эмнэлгийн үйлчилгээ, бохир нөхцөлд саатуулагдсан нь нэрмээс болж зарим хоригдлууд саатуулах байранд байхдаа юмуу, суллагдсан даруйдаа нас барж байна.

Пакистанд баруун хойд нутгийн омгийнхны бүсэд эрчүүд хөвгүүдийг олон мянгаар нь зэвсэгт хүчнийхэн нь хууль бусаар баривчилж нууц цагдан хорих төвд хорьж эрүүдэн шүүх нь гаарч байгаа нь тогтоогдлоо.
Нууц хорих байранд байсан Ниаз гэгч (жинхэнэ нэр нь биш) 2013 онд өөрт тохилдсон явдлаа ийнхүү ярихдаа “ Эхний таван өдөр нь тэд суран бүсээр нуруу руу байн байн шавхуурддаг. Ямар их өвдөж байсныг хэлэхэд ч бэрх байна. Цэргүүд намайг Талибанд нэгдэхээ батлахгүй л бол алчих гээд байсан” гэжээ. Ниазын ах цагдан хорих байранд нас баржээ.

Японд цаазаар авах ял оноогдсон хүмүүсийг харгис, хүнлэг бус нөхцөлд олон арван жилийн турш тусгаарлан хорьж байна. 2014 оны гуравдугаар сард цаазаар авах ял сонсоод дөч гаруй жил хоригдсон 78 настай Хакамада Иваогийн хэргийг Японы шүүх дахин шүүж суллах шийдвэр гаргажээ. Тэрээр тухайн үед эрүүдэн шүүж, зүй бусаар харьцдаг байсан урьдчилан хорих баривчлах байранд хүчээр хэрэг хүлээлгэсний улмаас өөрийн даргыг хөнөөсөн хэмээн хүн амины хэргээр хоригдоод байсан юм.

Австралид олон зуун орогнол эрэгчдийг Папуа Шинэ Гвинейн саатуулах төвд шорон шиг нөхцөлд байлгаж байна. Хүмүүсийг халуун бүгчим байранд хэт бөөнөөр нь хорьсон, ундны ус хүрэлцээгүй, эмнэлгийн тусламжийг хангалтгүй байлгаж байна. Зарим иргэд ажилтнууд нь өшиглөх, чимхэх, түлхэх зэргээр харьцдаг болохыг мэдэгдлээ.

Ял шийтгэлгүй өнгөрөөх

Ази номхон далайн бүсэд эрүүдэн шүүсэн, зүй бус харьцсан этгээдийг шударгаар шүүхгүй өнгөрөөх дүрэмгэй болжээ. Индонез, Монгол, Балба улсад эрүүгийн хуульд нь эрүүдэн шүүсэн этгээдийн хэргийг шийдвэрлэх талаар тодорхой тусгагдаагүй байна.
Нааштай алхам хийгдсэн нь Тайван улсад 2013 онд эрүүдэн шүүсний улмаас цэргийн алба хаагч амиа алдсан хэрэг гарсны дараа 2014 оны нэгдүгээр сард цэргийн шүүхийн тогтолцоог халж, цэргийн алба хашигчийг эрүүгийн хэрэг үйлдсэн тохиолдолд энгийн иргэний шүүхээр шийдвэрлэхээр шилжүүлэн шийдвэрлэхээр болсон явдал юм.

БОГЦ -кейс

2013 оны наймдугаар сарын 30-нд Пакистаны сэтгүүлч Али Чистиг цагдаа хулгайгаар бйривчилж эрүүдэн шүүсэн байна.
Фрайдэй Таймс сэтгүүлийн үндэсний аюулгүй байдлын талаар сурвалжилдаг тус сэтгүүлчийг гэртээ харьж байхад нь машиныг нь зогсоон зургаан дүрэмт хувцастай, нэг энгийн хувцастай долоон хүний бүрэлдхүүнтэй эргүүлийн цагдаагийн баг баривчилжээ.

Түүнийг өөр машинд суулган нүдийг нь боож өөр байр руу авч явж тэндээ олон удаа зодсон байна. Тэдний нэг нь Алигийн сэтгүүлийн редактор Нажам Сетиг Эм Кью Эм улс төрийн нам болон цэрэг армийнхныг олон нийтийн өмнө шүүмжиллээ хэмээн харааж зүхэж байжээ. Редакторийг ч бас амь насанд нь халдахаар заналхийлж, хууль бусаар баривчилж, эрүүдэн шүүсэн байна.

Алиг дараахан нь Батлан хамгаалахын захиргааны 8 дугаар байрны ойролцоо аваачиж хаясан бөгөөд тэндээс орон нутгийн цагдаагийн тусламжийг авч зэргэлдээ дүүрэгт байгаа машиндаа хүрчээ.
Эмнести Интернэшнлд Али хэлэхдээ тэдгээр хүчирхийлэгчид хэн нэгний өмнөөс тийм үйлдэл хийж байгаад итгэлтэй байна гэжээ. Тэрээр цагдаагийн байгууллад хандан хэргээ бүртгүүлсэн боловч хэнийг ч хууль бусаар баривчилж, эрүүдэн шүүсэн хэргээр эрэн сурвалждаагүй байна. Эрүү шүүлт, зүй бус харьцааг Европ , Төв Азид, ялангуяа хууцин Зөвлөлт Холбоот Улсын орнуудад хуулиар хорьсон ч амьдрал дээр өргөн хэрэглэсээр байна. Европын Холбооны гишүүн зарим орнуудад ч АНУ-ын удирдлага дор терроризмтэй тэмцэх нэрийн дор эрүү шүүлт явуулсан хэргийг үр дүнтэй мөрдөн шалгахгүй байгаа нь тогтоогдлоо.

Ерөнхий нөхцөл байдал

Хуучин Зөвлөлтийн холбоот улсуудад эрүү шүүлт, зүй бус харьцах нь өргөн хэрэглэгдсээр байна. Сүүлийн хорь гаруй жилийн турш эрүүдэн.шүүхээс хамгаалах актийг албан ёсоор танилцуулсан ч парктик дээр таслан зогсоохы төлөө дорвитой алхам хийгдэхгүй байна. Сэжиглэж байгаагаар Исламын бүлэглэл юмуу салан тусгаарлагч гишүүд ингэж авирлах нь зуршил болсон байхад энгийн хууль сахиулах хүчнийхний ч гол онцлог арга нь болжээ. Тэд хэн нэгнээс хахууль авч хэрэг тулган хүлээлгэх нь түгээмэл болсон бөгөөд хүчээр хэрэг хүлээлгэн хялбархнаар нэмэлт орлого олох эх үүсвэр болгодог болжээ.

Европын Холбооны ихэнхи хэсэгт эрүүгийн хэргийг шүүх явцад эрүүдэн шүүх болон зүй бусаар харьцах явдал харьцангуй бага тохиолдох боловч ийм хэрэг үйлдэгдэхээрээ түгээмэл биш хүнд ноцтой хэлбэрээр шийтгэсэн байх юм. Ихэнхи Европын холбооны улсууд АНУ-ын удирдлага дор терроризмтой тэмцэх нэрийн дор тус хэрэгт холбогдуулан олон төрлийн зөрчил гаргасан байх бөгөөд тухайлвал нууц цагдан хорих байр руу аваачихдаа зарим тохиолдолд
онгоцоор нууцаар шилжүүлэх зэргээр ажилласан нь эрүү шүүлтгүй байх нэр төрийг нь унагаж байна. Шударга ёсыг эрэлхийлсэн, тохиолдсон хэргийн талаар үнэнийг илчилсэн хүмүүсийг илт үгүйсгэсээр байна.

Европ, Төв азийн бүсэд орших Турк улс сүүлийн арав гаруй жил цагдан хорих байранд эрүүдэн шүүхийг арилгах биш гэхэд багасгахад томоохон алхамыг хийгээд байсан. Еэвч жагсагчдын эсрэг хүч хэрэглэж зориуд зөрж санаатайгаар үйлдсэн асуудал шийдэгдээгүй хэвээр байх бөгөөд засгийн газар өнгөрсөн жил асуудлыг шийдэхээс илүү улам өдөөн хатгасан байдалтай байгаа болох нь харагдаж байна.

Хэрэг хүчээр тулгах

Хуучин Зөвлөлтийн холбоот улсуудад угжирсан хууль сахиулах хуучин соёлыг өөрчлөхийн тулд ихэнхи албан ёсны аюулаас хамгаалах албаны үйл ажиллагааны төрлөөс эрүүдэн шүүхийг халж, үүний эсрэг тэмцэхээр дүрэм журам байгуулсан ч тун бага арга хэмжээ авч байна.
Цагдаагийн ажилтнуудыг хэр их хэрэг илрүүлсэн болон хэрэг хүлээлгэсэн үзүүлэлтээр нь ажлыг нь дүгнэсээр байна. Иймээс эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэх нь энэ зорилгод хүрэх хамгийн хялбар арга зам болж байна.

Эмнести Интернэшнлд мэдээлэгдсэн хуучин Зөвлөлт Холбоот улсуудад хэрэглэгддэг эрүүдэн шүүх нь зодож цохих, хорих өрөөний хананаас гох дэгээнээс дүүжлэх, гялгар уутаар амьсгалыг боох, цахилгаан цохиулах, гар, хөлийн хумсны дотуур зүү шигтгэх, тэсгэм хүйтэн усанд дүрэх, хүчирхийлэх зэрэг хэлбэртэй байна.

Төв Азид ялангуяа Исламын бүлэглэл болон дэглэмийн эсрэг тэмцэгчдийн гишүүнээр сэжиглэгдсэн этгээдүүд эрүүдэн шүүгдэх эрсдэлд байна. Оросын Хойд Кавказын бүсийн зэвсэгт бүлэглэлийн гишүүн байсны улмаас баривчлагдсан хоригдлууд нотлох баримт болгох болон тагнуулын үр дүнд хэрэг тохоохын тулд байнга эрүүдэн шүүж, зүй бусаар харьцаж байна. 005 оны 10 дугаар сарын 23-нд Орос улсад Расул Кудаев гэгчийг Налчик хотын захиргааны байр руу довтолсон зэвсэгт бүлэглэлийн хэрэгт оролцсоны тул баривчилсан байна. Түүнийг баривчлах үеэр болон дараа нь ч хүнд ноцтой цохиж зодож байжээ.

Түүнийг зодож бэртээж байсан нь нүүрэн дэх олон сорвиноос илт байх боловч цагдаа түүнийг өөрөө унаж өөрийгөө бэртсэн гэж мэдэгдэж байгаа юм. Энэ хэрэгт ямар ч мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулаагүй байна. 2009 онд эхэлсэн яллах үйл ажиллагаа нь хүчээр хүлээлгэсэн нотолгоонд ихэнхцдээ тулгуурлаж, үүнээс хойш 5 жил, баривчлагдаад 9 жил болсон ч шүүхээр хэргийг шийдвэрлээгүй байсаар байна.

Тажикистанд Умед Тожиев эрүүдэн шүүгдэж, терроризмийн хэрэг тохоогдох болсны улмаас цагдаагийн байрны гурван давхараас үсэрч хоёр хөлөө хугалжээ. Тэрээр 2014 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр эмнэлэгт хоёр сар эмчлүүлсэн ч цусны бүлэгнэлийн улмаас нас баржээ.

Европын холбоонд цаазаар авах ялыг хэрэглэдэг цорын ганц орон болох Беларуст цаазаар авах ял оноогдсон хүний хэрэгт эрүүдэн шүүж хүлээсэн баримтыг нотолгоо болгож байгаа нь тогтоогдлоо.

Ял шийтгэлгүй өнгөрөөх

Хуучин Зөвлөлт Холбоот Улсуудад эрүүдэн шүүсэн болон зүй бусаар харьцсан цагдаагийн алба хаагчид бараг ял шийтгэлгүй өнгөрч байна. Эдгээр хэргийг шүүхээр шийдвэрлэгдэггүй, хэргийг хамтран ажилладаг цагдаагийн ажилтан анхан шатнаас нь лавлан шалгаж нуун дарагдуулж, нөхөрсөг мөрдөн байцаагч, яллагч ажиллаж байна. Шүүх өргөдлийг ховорхон хүлээн авах бөгөөд нь эрүүгийн хэрэгт буруутгагдсан хүнийг эрүүдэн шүүсэн гэх нотолгоог илчлэхэд дахин шалгахыг даалган хойшлуулах юмуу өөрсдөө шалгаж үзэхийг шаарддаг байна.

Европын холбооны улсуудад цагдаагийн эсрэг хэргийг үгүйсгэх нь нь байнгын хариу үйлдэл болсон байна. Балканы орнуудад мэргэжлийн байгууллагын хариу өгөх, нарийн нямбай мөрдөн шалгах явдал зохистой түвшинд явадахгүй байна.

Жагсагчид

Хуучин Зодлөлт холбоот улсуудад жагсагчдын эсрэг хүч хэтрүүлэн хэрэглэх, залхаан цээрлүүлж цохих явдал түгээмэл байна. Сүүлийн саруудад Эмнести Интернэшнлд Орос, Азербежан улсад, илт Украйнд Евромейдан жагсаалын хариуд жагсагчид болон сөрөг хүчний тэмцэгчдийн эсрэг ноцтой хүчирхийлэл үйлдсэн хэд хэдэн хэргийг мэдээлээд байна. Цагдаа нар олон зуун хүн рүү буудаж, үүний улмаас амь насанд нь хүрч, хүч хэтрүүлэн хэрэглэсний улмаас гэмтэж бэртсэн хүн мянга хол даваад байна.

2014 оны нэгдүгээр сард Украины оюутан Михаило Нискогузийг цагдаа эрүүдэн шүүжээ. Түүнийг зодож, хутгаар биеийг нь зүсэж, гарыг нь хугалжээ. Нискогузийг төв Киевт засгийн газрын эсрэг жагсаж байхад зургийг нь авсан байсан байна.

2013 онд Турк улсад Еези Цэцэрлэгийн төлөө тэмцэлтэй холбоотой гудамжинд жагссан олон мянган хүн цагдаа хүч хэрэглэснээс гэмтжээ. Үүний улмаас наанадаж дөрвөн хүн амь насаа алдаад байна.

Өнгөрсөн 6 дугаар сард 37 настай Хакан Яманыг Станбул дах гэрийнх нь ойролцоо цагдаа хэрцгийгээр зодсоны улмаас нэг нүд нь хараагүй болж, хацрын яс, дух, эрүүний яс нь хугарч, гавлын яс нь цуурсан байна. Дараа нь цагдаа нар үхсэн гэж бодоод галд хаясан байжээ. Испани, Румин, Итали, ялангуяа Грект сүүлийн жилүүдэд хямрал, хомсдолын эсрэг жагсаалын үеэр цагдаагийн алба хаагчид зөрчил гаргасан гэх олон хэргийг Эмнести Интернэшнлд мэдэгдээд байна.

Эрүү шүүлт, зүй бус харьцаа ба Европын хил 

Сүүлийн жилүүдэд Эмнести Интернэшнлд Европын хилээр, ялангуяа Грек Туркийн хил, Испанитай залгаа Мороккогийн хил дээр дүрвэгсэд, цагаачдыг аюултай аргаар буцаах зэргээр ноцтой зөрчил гаргасан мэдээлэл ирээд байна. Эдгээр Нууцаар шилжүүлэх болон нууц цагдан хорих байртай Европ холбогдох нь Европын холбооны улсын засгийн газрууд 2001 - 2007 онд эрүүдэн шүүж, зүй бусаар харьцдаг нууцаар шилжүүлэх байр, нууц цагдан хорих байр ажиллуулдаг Америкийн тагнуулын төв агентлаг болох С1А-ийн хөтөлбөрт оролцсоныгоо үр дүнтэй мөрдөн шалгахгүй байна.

Европын Холбоо, Европын зөвлөл, НҮБ, сэтгүүлчид, ТББ-уудаас авсан баттай эх сурвалжаас С1А-ийн нууцаар шилжүүлэн авчирдаг, нууц цагдан хорих байр Литуан, Полын, Румин улсад 2002 -2006 онд ажиллаж байсан байна. Тэнд хоригдогсдыг зоддог, удаан хугацаанд нойргүй хонуулдаг, гутаан доромжилдог байсныг мэдэгдэж байгаа юм.
Зөвхөн Румин улсад хэдэн цагийн турш үргэлжилсэн парламентийн нууц хуралдаан хийжээ. Дүгнэлт нь нууц хэвээр байгаа бөгөөд олон нийтэд зөвхөн тус улс нууцаар шилжүүлэн авчрах, нууц цагдан хорих байр ажиллуулахтай дахин холбогдохгүй болсноо мэдэгдсэн байна. .

Польш улс 2008 онд эрүүгийн мөрдөн шалгах үйл ажиллагаа эхлүүлсэн ч шийдвэрлэлгүй хойшлуулж, энэ талаарх ил тод байдал дутагдалтай байна. Гэтэл тэндхийн гурван хүн Гуантанамо бейд хоригдож байгаа бөгөөд бүгд мөрдөн байцаалтад “гэмтсэн хүн” гэсэн албан ёсны статустай шалгагдаж байна. 2014 оны 1 дүгээр сард Вашингтон Пост сонинд АНУ-ын засгийн газар нууц байр ажиллуулсны төлбөрт 15 сая ам.долларыг Полынийн засгийн газарт төлсөн болохыг мэдээлжээ. Литуан улсад Мустафа ал-Хавсави гэгчийг тус улсад хууль бусаар тээвэрлэн^авчирсныг нарийвчлан шалгаж байгаа бөгөөд түүнийг мөн Гуантанамо Бейд нууц хорих байранд байлгаж байсныг тэрээр баталж байгаа юм.

Шударга ёсыг олсон ховорхон ялалтын нэг нь АНУ ба Итали улс Абу Омар гэгчийг 2003 онд Италиас хулгайлан авч явж Египтэд нууцаар шилжүүлэн эрүүдэн шүүсэн болохоо хүлээн зөвшөөрсөн явдал юм. 2012 оны 12 дугаар сард Европын Хүний Эрхийн Шүүх мөн нууцаар шилжүүлэхийн хохирогч болох Халед эл-Масритай зүй бусаар харьцсан, хууль бусаар хорьсон, сураггүй алга болгосон, эрүүдэн шүүсэнд Македон улс буруутай болохыг олж илрүүлжээ.

Эрүү шүүлтийг бүхий л нөхцөлд түгээмэл болон бүрэн утгаар хориглоход улс орнууд хичээл зүтгэл гаргахгүй бурангуй, бүтэлгүй байдал бий болгож хэм хэмжээг амьдралд хэрэгжүүлэхгүй доройтуулж байна.

Хажуугийн буланд:

“Тархи, нүдний ухархай орчимын нүүр, хүзүү гэмтэн, тархи доргилттой болсон байв.” Энэ бол 2014 оны 1 сарын 20-д Украйны нийслэл Киевт болсон эсэргүүцлийн үеэр бусдын хамт баривчлагдан хоригдсон 23 намтай компьютерийн программист Владислав Цилицкийн талаархи эмнэлэгийн дүгнэлт юм.

Владиславыг цагдаагийн хорих байрнаас даруй эмнэлэг хүргэх шаардлагатай болсон байна. Тэрээр эмнэлэгийн орон дээр хэвтэж байхдаа цагдаа түүнийг Динамогийн хөл бөмбөгийн талбай дахь дээврийн багананаас уруулнаас нь татан буулгаж, зодон эрхтэн рүү нь хийгээр шүршсэн гэжээ. Энэхүү хэргийг мөрдөн шалгах ажил явагдаагүй байна.

Ойрхи Дорнод ба Хойд Африк

Ойрхи Дорнод, Хойд Африк энэ арван хэдэн жилд эмх замбараагүй байдалд байсаар байна. Эрүү шүүлтээс ангид байх эрх зэрэг хүний эрхийн өөдрөг байдал, сайжраагүй байгаа нөхцөл дэх цөхрөлөөс илүү тавигдах ёстой ч Сири улсын тухайд эрүү шүүлт зэрэг хүний эрхийн аюул өргөн хүрээтэй байгаа юм. Хаа сайгүй олон жил эрх барьсан хүмүүсийг түлхэн унагааж байгаа ч өөрчлөлтийн хурд бухимдалтай хэвээр байна.

Шинэ гарсан эрх баригчид, тухайлбал Тунист эрүү шүүлтийг хуульчланхориглох, шударга байдлаг хангах гэсэн цөөхөн боловч эерэг алхмууд хийгдэж байгаа боловч хуулийг ажил хэрэг болгоход таамаглах аргагүй саад, хүчин зүйлс тулгарч байгаа юм.

Мөргөлдөөн ба мөргөлдөөний дараахь нөхцөл байдлууд

Сири дахь эрүү шүүлт болон зүй бус байдлын талаархи мэдээлэл үлэмж их байна. 2011 оны 3 сард болсон эсэргүүцлийг эрх баригчид нухчин дарж, дотоодын зөрчил улам бүр хурцадсан юм. Эсэргүүцлийн үйл ажиллагаанд холбогдсон сэжигтнүүд, энхийн төлөө идэвхтнүүд, хүүхдүүдийг олноор хорьж эрүүдэн шүүж, олон мянган хүн хорих байранд амиа алдсан байна. Зэвсэгт бүлэглэлүүд ч мөн эрүү шүүлт тулгасныг Эмнести Интернэшнл баримтжуулсан юм. Эрүү шүүлт зүй бус харьцааны тухай мөргөлдөөн болж буй газруудад байсаар байца. Иракт гэхэд шорон, урьдчилан хорих байруудад түгээмэл үзэгдэл хэвээр байна. 2010-2012 оны хооронд 30 гаруй хүн энэ мэт шалтгаанаар хорих байранд амиа алджээ.

Ливи улсад төр, цагдаагийн аль алин нь эрүү шүүлт хэрэглэж байгаа бөгөөд Эмнести Интернэшнл 2011 оны сүүлээр эхэлсэн мөргөлдөөний улмаас 23 хүн амиа алдсаныг баримтжуулжээ.

Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, эсэргүүцэл, шүүмжлэлд өгч буй хариу

Ойрхи Дорнод, Хойд Африкт байгаа түгээмэл нэг зүйл бол засгийн газрууд эрүү шүүлтийг эсэргүүцэл, сөрөг шүүмжлэл, үндэсний аюулгүй байдлын эсрэг заналхийлэлд өгч буй хариу хэмээн үзэж байгаа юм.
Египетэд 2011 оны бослогын турш аюулгүйн болон зэвсэгт хүчнийхэн эсэргүүцэгчдэд эрүү шүүлтийг зэвсэг болгон ашиглажээ. 2011 онд цэргийн удирдлага дор эмэгтэй эсэргүүцэгчдэд “онгон байгаа” эсэхийг нь хүчээр шалгасан байна. Одоогийн эрх баригчид терроризмын эсрэг шинэ хуулийн төсөл өргөн барих гэж буй байгаа бөгөөд энэ нь батлагдсан ч гэсэн орон нутагт нэлээд түгээмэл байгаа эрүү шүүлт болон бусад зүй бус байдлын эсрэг хамгаалалт сайжрахгүй байх төлөвтэй.

Иранд эрх баригчид, сансууруулах бодистой холбоотой хэрэгт буруутгагдсан үндэсний цөөнхийнхний шүүх ажиллагааг буруутгасан тайвнаар эсэргүүцэгчдийг эрүүдэн шүүж зүй бусаар авирлан, хүчээр мэдүүлэг авч улмаар энэ нь амь насаа алдахад хүргэж байна. Ялангуяа өмгөөлөгч авч чадаагүй, хорих байранд хоригдож байгаа хүмүүст түгээмэл тохиолддог байна. Маш олон орнуудад эрх баригчид жирийн иргэдэд чиглэсэн зэвсэгт бүлэглэлүүд болон хувь хүмүүсийн хүн амд халтай үйлдлийн эсрэг хариу өгөх шаардлагатай байна. Гэсэн хэдий боловч төрийн үйл ажиллагаа зөвхөн сэжигтнүүдийн эсрэг эрүү шүүлт тулгасан мэдээллээр л хязгаарлагдаж байна. Тухайлбал Йорданд 2012 оны 10 сард 11 хүн Амманд хүчирхийлэл үйлдэхийг төлөвлөсөн гэсэн хэмээн буруутгагдсан бөгөөд тэдэнд эрүү шүүлт тулган мэдүүлэг авчээ.

Түүнээс илүүтэйгээр засгийн газрын эсэргүүцэгчид, иргэний нийгмийн идэвхитнүүд энэ мэт үйл ажиллагааны үеэр баривчлагддаг байна. Саудын Араб улсад улс төрийн эсэргүүцэгчид болон аюулгүй байдлын хэргээр хүмүүсийг баривчилж эрүү шүүлт тулган зүй бусаар хандах явдал байнга гардаг тухай мэдээ бий. Мөн Бахрейн, Кувейт, Оман, катар, АНЭУ зэрэг орнуудад аюулгүй байдлын үүднээс баривчлагдсан хоригдлуудад эрүү шүүлт тулган зүй бусаар харьцаж байна.

Израйл болон Палестиний тусгаар улсад хоригдогсод, ялангуяа палестинчуудтай баривчлах болон, мөрдөн байцаах явцад зүй бус авирлаж байгаа мэдээ байна. 2011оноос хойш Израйлийн аюулгүйн агентлагийн эсрэг эрүү шүүлтийн талаар 800 гаруй гомдол ирсэн боловч алинд нь ч эрүүгийн мөрдөн байцаах ажиллагаа явуулаагүй байна.

Баруун Эрэг дахь Палестиний тусгаар улс, Хамас бүлэглэл, Газ дахь бүлэглэлийнхэн улс төрийн үзэл баримтлалаас болж хоригдсон хүмүүсийг эрүүдэн шүүх явдалд хариуцлага үүрэх ёстой. Палестиний эрх баригчдын байгуулсан хянах байгууллага 2012 онд Газ 129, баруун эрэгт 142 удаагийн эрүү 'нгүүлт зүй бус байдлын талаар мэдээлэл хүлээн авчээ.

Нэр төрийг уланд гишгэсэн харгис шийтгэлүүд

Тус бүс нутагт, булангийн орнуудад чулуугаар цохих, ташуурдах, бие эрхтнийг нь тайрах зэрэг хүний нэр төрийг уландаа гишгэсэн шийтгэлүүд хууль тогтоомжинд байсан хэвээр бөгөөд ялангуяаИран, Саудын Араб зэрэг улсуудад албан ёсоор оноосоор байна.

Төрийн уналтын хэв маяг

Бүс нутаг дахь аюулгүйн албаныхны эрүү шүүлт, зүй бус байдлыг шалгаж байгаа зүйл байхгүй байна. Эрх зүйн систем зөвхөн хүчээр авсан мэдүүлэгт тулгуурлаж, шүүх байгууллагынхан бие даасан бус байдгаас эдгээрийн эсрэг арга хэмжээ авч чадахгүй байна.

Асуудлын гол нь улс төрийн сонирхол байхгүйд учир байна. Бахрейнд гэхэд 2011 оны шинжээчдийн олон улсын баг 2011 оны бослогыг нухчин дарах үед олон улсын шахалтын дараа Бахрейний засгийн газар хоригдогсдод эрүү шүүлт хэрэглэснийг тогтоожээ. Засгийн газар энэ байдлаа хүлээн зөвшөөрсөн боловч гол зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхгүй байгаа юм.

Тус бүс нутагт эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл газар авчээ. Засгийн газрууд,хувь хүмүүсийн үйлдэж буй энэ мэт гэмт хэргийн эсрэг хуулийн үр дүнтэй хамгаалалт үзүүлэхгүй байгаа бөгөөд хангалттай мөрдөн шалгаж, гэм буруутанд шийтгэл оногдуулаагүй байна. Зарим орнуудад эрүү шүүлт зэрэг хүний эрхийн ноцтой зөрчлүүдэд хариуцлага тооцохгүй, мөн ял хэлтрүүлж байгаагаас улам бүр гаарч байна. Иемен улсад засгийн газар 2012 оны 1 сард халдашгүй байдлын тухай хууль хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ерөнхийлөгч асан Али Абдулла Сали болон түүний засгийн газарт алба хашиж байсан хүмүүсийн улс төрийн зорилготой үйл ажиллагаатай холбоотой гэмт хэргийн ялаасчөлөөлөгдөж байжээ.

Алжирт эрх баригчид 1990-ээд оны дотоодын мөргөлдөөний үеэра хүний эрхийн ноцтой зөрчил үйлдсэн аюулгүйн албаныхан хийгээд төрийн зэвсэгт армийнхны үйлдсэн гэм хэргийн ялаас мөн чөлөөлсөн байна.

Зөв чиглэл дэх алхмууд

Тунис, Ливи зэрэг орнуудад үндэсний хуулинд эрүү шүүлтийг хориглосон зарим ахиц гарч байна. Мөн эрүү шүүлт болон бусад зүй байдал санаа зовоосон Палестин, Ливаны эрх баригчид энэ мэт хэргээс урьдчилан сэргийлсэн аюулгүй хүчний хуулийн заалтыг бий болгожээ.

Эрүү шүүлт болон бусад зүй бус байдлын талаарх хуультай холбогдох шилжүүлэх хэрэг таслах байдалд эерэг өөрчлөлт хийгдэж байна. Морокко, Баруун Сахарт 2003 онд байгуулагдсан хорооноос 1956-1999 оны хооронд аюулгүйн албаныхны үйлдсэн эрүү шүүлт гэх зэрэг хүний эрхийн зөрчлийн хохирогчдод санхүүгийн нөхөн төлбөр төлж төр хариуцлага хүлээх тухай тэмдэглэсэн байна. Хэдий тийм боловч Баруун Сахарын бие даасан байдлын дэмжигчдийн эсрэг эрүү шүүлт тулган, зүй бус ‘хандаж хохирогчдын төлөө шударга үнэнийг эрэлхийлэх эрхийг хамгаалахгүй байгаа талаар мэдээ ирсээр байна.

Тунист 2013 оны 12 сард 1955 оноос хойш үйлдэгдсэн хүний эрхийн зөрчлийг төрдөн шалгах эрх бүхий хороо байгуулагдсан. Хариуцлага тооцох өөр бусад ахиц гарч байна. 1991 оны 10 сард хорих байранд эрүү шүүлтэд өртөн нас барсан залуу хүү Фейсал Баракетийн цогцсыг 2013 оны 3 сард гарган авсан байна. Тунисийн өмнөх засгийн газар түүнийг авто замын ослоор нас барсан гэсэн бөгөөд одоо шалгах ажил үргэлжилж байна.

Зарим хэрэг: Иран: Саттар Бехести

Блогч Саттар Бехести 2012 онд Ираны Кибер цагдаагийн газрын хорйх байранд эрүү шүүлтээс болж амиа алджээ. Эмнэлэгийн шинжээч түүнийг элэг, бөөр, тархи, уушгинаас дотуур цус алдсанаас нас барсан гэж тэмдэглэсэн. Түүний үхлийн талаар бие даасан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Америкийн тухай мэдээ

Америкт үндэсний болон бүс нутгийн хувьд эрүүдэн шүүхийн эсрэг дэлхийн хамгийн зөв зохистой хууль, механизмтай билээ. Хэдий тийм боловч эрүү шүүлт болон бусад зүй бус байдлууд газар авсан бөгөөд гэмтнүүд хариуцлагаас ангид байна. Олонхи орнуудад хүний нэр төрийг уландаа гишгэсэн эрүү шүүлт харьцааг өндөр хэмжээний хүчирхийлэлт гэмт хэргийн хариу хэмээн хүлээн зөвшөөрчээ.

Хорих байр шоронгууд дахь нөхцөл байдал

Эмнести Интернэшнл олон жилийн турш америк даяар хорих байруудад эрүү шүүлт, бусад зүй бус харьцаа байгаа талар мэдээлэл хүлээн авсаар ирсэн билээ. Олон орнуудад хоригдогсод зодуулж, цахилгаанаар цохиулж, бэлгийн хүчирхийлэлд автаж, эрүүл мэндийн үйлчилгээ хүртэж чадахгүй байна. Хорих байруудын нөхцөл ч мөн үлэмж их хүнтэй тааруу байдал түгээмэл байна.

АНУ-д маш нууц, тусгаарлан хорих газарт хоригдлууд ганцаарчлан өдрийн турш 22-24 цаг хоригдон байгалийн гэрэл үзэхгүй туйлын харгис, нэр төр гутаан доромжилсон нөхцөлд хоригдож байна. Мөн эрүүгийн хэрэгт сэжиглэгдэгсдээс хүчээр хэрэг тулган мэдүүлэг авч эрүү шүүлтийг шийтгэл болгон хэрэглэж байгаа юм.

2014 оны 4 дүгээр сарын 12-эд Доминиканы Бүгд Найрамдах улсад цагдаагийн байранд Луиз Мануэль Лембэр Мартинез, Эдуардо Луйз Круйз нарыг эрүүдэн шүүжээ. Цагдаагийнхан тэднээс мөнгө авахыг оролдсон бөгөөд татгалзахад нь тэднийг хууль бус зэвсэг авч явсан хэмээн буруутгаж цагдаагийн газар аваачжээ. Тэдний толгойг гялгар уутаас ороон модоор цохижээ. Эдуардо Эмнести Интернэшнлийнхэнд төмсөг рүүгээ цохиулсан гэсэн бол Луйз Мануэль хөлөндөө цахилгаанаар цохиулснаа хэлжээ. Олон нийтийн прокурорын газраас эрүү шүүли зүй бус хандлагын талар мөрдөн шалгах ажил явуулж эхэлжээ.

Бразилд Амарилдо Суза Лима 2013 оны 7 сарын 14-нд Рио Де Жанейрогийн Рочнагийн ядуу тосгоноос цагдаанийнханд баривчлагдсанаас хойш алга болсон байна. Уг хэргийг мөрдөн шалгаж буй эрх баригчид түүнийг Рочина дахь цагдаагийн номхтгох нэгжийн байранд хууль бусаар баривчлагдах үеэрээ эрүү шүүлт тулгаснаас амиа алдсан гэж үзжээ. Тус нэгжийн ззхирагч болон өөр хоёр цагдааг шоронд хорьсон боловч Амарилдогийн цогцос олдоогүй байна.

20 гаруй цагдаа нар зүй бус авирласан нь цагдаагийн мөрдөн шалгалтаар илэрсэн бөгөөд өдгөө хоригдон шүүх хурлаа хүлээж байгаа боловч Амарилдогийн цогцос хаа байгаа нь тодорхойгүй байна.

Мексикт 2006 оноос хойш зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг засгийн газрын хариу болж хүчирхийлэл, эрүүдэн шүүх явдал нэмэгдсэн талаар мэдээлэл ирж байна. Олонхи хорих газруудад “цусаар будагдсан” нэрээр гэмт хэрэгт холбогдолтой болон тухайн үед байсан эсэх нь тодорхойгүй хүмүүсийг мэдэгдэх хуудасгүйгээр баривчлан хорьж байна. Үндэслэгээ нотолгоогүйгээр баривчлагдагсад нь ихэвчлэн ядуу, цөөнх болсон хүмүүс ажээ. Тийм болохоор тэд үр дүнтэй эрх зүй үйлчилгээ авах боломж бага мөн эрүү шүүлт, бусад зүй бус харилцаанд өртөх эрсдэл өндөр байна.

Чили, Мексик, Венесуэль, Бразил оронд олон нийтийн жагсаалын үеэр аюулгүйн хүчнийхний зүй бус байдал гаргах нь хэвийн зүйл болжээ. 2014 оны дэлхийн хөл бөмбөгийн тэмцээнийг эсэргүүцэгчдийн эсэргүүцлийн үеэр болон Рио Де Жанейрогийн ядуу хотуудад цагдаагийнхан зүй бус авирлаж байгаа талаар мэдээлэл байна.

Ял шийтгэхгүй байна 

Хүний эрхийн хороо болон хүний эрхийн газраас эрүү шүүлтийг гэмт хэрэгт тооцож байгаа бөгөөд бүс нутаг дахь ихэнх орнуудад өнгөрсөн үед болсон болон одро болж буй зүй бус явдал үр дүнтэй мөрдөн шалгалт хийх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлж байгаа зүйл алга байна. Эрүү шүүлт үйлдсэн болон шүүхийг үүрэгдсэн буруутанд хариуцлага тооцохгүй байна. Америк даяар шударга ёсыг хангах тогтолцоо хангалтгүй байгаа нь эрүүдэн шүүх болон зүй бус явдалдбүс нутагт ял шийтгэл оноохгүй байдал түгэн дэлгэрч байгаад гол үүрэг гүйцэтгэж байна

Чилид тухайлбал, аюулгүйн албаныхны үйлдэж буй эрүү шүүлт, зүй бус байдал зэрэг хүний эрхийн зөрчил нь цэргийн хуулийн тогтолцоонд явагдаж бие даасан хараат бус байдал дутагдаж байна. Тус бүс нутаг дахь зарим орнуудад шударга ёсыг хангах байдалд зарим ахиц байгааг үл харгалзан 1960-70-80 онуудад гарч байсан цэргийн дэглэм тогтоогсдын үйлдсэн мянга мянган эрүү шүүлтийн хэргийг авч үзэхгүй байна. 

Эл Сальвадр, Уругвай зэраг орнууд дахь өршөөлийн хуулиуд нь мянга мянган хүний эрхийн зөрчлүүдэд мөрдөн шалгалт хийхэд саад учруулж байна. Гэсэн хэдий боловч олон улсын хуулийн дагуу засгийн газрууд өөрсдийн үүргийн дагуу эдгээр хэргүүдэд мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах ёстой хэвээр байна.
Гветамалд ерөнхийлөгч асан генерал Эфрайн Риос Монтын, Гветамалын цэргийн армийн ерөнхий командлагч байхдаа үйлдсэн аллага, эрүү шүүлт, бэлгийн хүчирхийлэл, 1771 Маяан Ишил уугуул иргэдийг нүүлгэн шилжүүлсэн хэргийг шүүх хурал өнгөрсөн онд болох байсан боловч2015 он хүртэл хойшлогджээ.

Колумбын 50 жил үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөны үеэр болсон эрүү шүүлт бусад хүний эрхийн зөрчилд үл дүнтэй мөрдөн шалгалт хийгдэхгүй байна. Олон намууд аюулгүй хүчнййхэн, цэргийнхэн, зэвсэгт бүлэглэлүүд хууль бус аллага, хүчээр сураггүй болголт, эрүү шүүлт, хүчээр нүүлгэн шилжүүлэлт, бэлгийн хүчирхийлэлд хариуцлага хүлээх ёстой. Америкийн засгийн газар тероризмийн эсрэг үйл ажиллагааны хүрээнд үйлдсэн эрүү шүүлт, хүчээр сураггүй алга болголтод хариуцлага тооцохгүй байна. Аюулгүйн төв агентлагынхан дэлхий даяарх нууц хорих байруудад үйлдэж байгаа удаан хугацаагаар уитуулахгүй байх, усан дотор зогсоох зэрэг мөрдөн байцаах техникийг, хэрэглэж байгаа явдалд хэн ч хариуцлага хүлээгээгүй. АНУ-ын аюулгүйн хорооныхон одоо аюулгүйн төв агентлагийн хөтөлбөрийг зогсоосон боловч 6000 гаруй хуудас тайланг шалгах хэрэгтэй байна.

2014 оны 2 дугаар сарын 13нд Венесуэлийн Валенсия хотод болсон эсэргүүцлийн үеэр 21 настай Хуан Мануэл Карасог цагдаагийнхан баривчилж зүй бусаар харьцсан байна. Цагдаагийнхан түүнийг өлмий дээр нь зогсоож зодсон “бурхан та нарыг аврахгүйгээс хойш битгий мөргө энэ бол та нарын сүүлчийн өдөр” гэж хэлээд тэднийг араас нь цохисон гэж эмнести интернэшлийнхэнд хэлжээ. Хуан Мануэлийг баривчласанаас 3 өдрийн дараа сулласан. Түүний хэргийг ерөнхий газраас шалгаж байна. 2 дугаар сард Венесуэльд эсэргүүцэл эхэлсэнээс хойш аюулгүйн хүчнийхэн баривчлах, шилжүүлэх, хорих байранд зүй бус авирлаж байгаа талаар олон гомдлууд Эмнести Интернэшлд ирсээр байна.