2008.05.13

Ж.Энхбаяр: Ард тvмний итгэл хvлээлтийг албан тушаал, эд хєрєнгєєр арилжихгvй

“Алтайн эрин” сан, “Хантайшир” бєхийн дэвжээний тэргvvн Жадамбаагийн Энхбаяртай уулзаж ярилцлаа.

-Сайн хvний vр, сvvт гvvний унага гэдэг vг бий. Таны аав Говь-Алтайчуудын тєдийгvй монголчуудын хайр хvндэтгэлийг хvлээсэн тєр, нийгмийн нэрт зvтгэлтэн хvн байлаа. Тэгэхээр сайн аавын хvv сайн байх ёстой гэсэн vг гарч байгааг Та юу гэж ойлгодог вэ?

-Миний аав хуучнаар Засагт хан аймгийн Эрдэнэбишрэлт Засагт ханы хошуу буюу одоогийн Говь-Алтай аймгийн Халиун сумын харъяат. Миний бага нас цэргийн анги салбар, казармь гээд л аавынхаа дэргэд єнгєрсєн гэж болно. Аав маань єєрийн бvхий л амьдрал, оюун ухаан, сэтгэл зvрхээ Монгол тєрийн тєлєє зориулсан тєрийн хар хvн байлаа. Ноён нуруутай, шударга, юмны тvрvvнд дуугардаггvй, хvмvvстэй энгийн, эгэл жирийн харилцаатай байсныг нь би сайн санадаг. Бодож хэлсэн хэдэн vг нь их жинтэй. Сая нутгаараа тойрч явахдаа олон хvнтэй уулзлаа. Аавын цэрэг явсан, найз нєхєр нь гээд зєндєє хvн сайнаар дурсан ярихыг сонсоход таатай байсан. Нэг суманд явж байтал тэр сумын Ардчилсан намын нэг хvн уулзлаа.

Тэрээр цэрэгт алба хааж байхдаа буу алдаж гэдсэндээ хvнд шарх авчээ. Яаралтай арга хэмжээ авахгvй бол амиа ч алдах аюултай байж. Аав нисэх онгоц гарган тухайн vеийн ЗХУ-аас эмч авчран хэд хэдэн удаа хагалгаа хийлгэж байж амийг нь аварсан гэдэг. Vvнд маш их баярлаж явдгаа хэлж байна лээ. Одоо тэрээр гурван хvvхэдтэй, сумын холбооны салбарын эрхлэгч хийгээд сайхан амьдарч явна. Баян-Уул суманд нэг євгєн надтай уулзсан. Жадамбаа генералын хvv явж байна гэж дуулаад хайсаар яваад ирсэн. Тэгсэн тээр жил хэцvv зуд болсон юм гэнэ. Аав тусламжийн цуваа ахлаад явж байсан гэдэг. Гэтэл тэр цувааны зам тосч зогсоогоод євс гуйжээ. Уг нь хуваарилсан нутагт буулгах ёстой ч аав хувь, хувьсгалын малд юуны ялгаа байх вэ гээд баахан євс буулгаж єгєєд явсан юм байх. Тэр євгєн хэдэн малаа зуднаас мэнд авч vлдсэн гэсэн.

-Жадамбаа генерал армийг арми шиг болгосон гавьяатай хvн гэж цэргийнхэн ярьдаг юм билээ. Их шийдэмгий хvн байсан гэдэг?

-Нам, тєрийг 40 гаруй жил удирдсан Цэдэнбал дарга Орост нас барсан шvv дээ. Гэтэл тийшээ холбоо барих, шарилыг нь очиж авчрах хvн олдохгvй байсан гэдэг. Бодвол тойрон хvрээлэгч энэ тэр гэж хардагдахаас айсан юм болов уу. Тэр vед аав “Тєр удирдагчаа авахгvй бол арми маршалаа авна аа “ гээд шарилыг нь авчрах бvх ажлыг зохион байгуулжээ. Аавын тухай хvмvvс сайнаар ярихдаа надаас бас тийм байхыг хvсч байгааг нь мэдэрдэг. Тэр хэрээр аавынхаа нэрийг хугалахгvй, зон олныхоо итгэлийг дааж явах юмсан гэж боддог, тийм байхыг ч эрмэлздэг. Аавыгаа дурсах бvртээ єєртєє итгэх итгэл, урам зориг авдаг. Нєгєє талаар их хатуу чанд, зарчимч хvн байсан санагддаг. Би аавдаа цєєхєн vнсvvлсэн юм байна. Хайр нь дотроо, хал нь гаднаа хvн байж дээ, аав минь.

-Та аавынхаа ямар зан чанарыг євлєн авсан бол? Нутгаараа явж байхад хєгшчvvд хэлэх юм уу?

-Аавынхаа энтэй хvн байхыг их хичээдэг, олонд хvндлэгдсэн сайн чанаруудыг нь єєртєє тєлєвшvvлсэн гэж боддог. Нэг зvйл сонирхуулахад, нутгаараа явж байгаад нэг айлд орлоо. Бvхэл хоол чанаж байна. Нэг хvзvv аваад мєлжєєд тавьсан чинь гэрийн эзэн “Чи аавыгаа ингэж дуурайх гэж байдаг аа” гээд байсан. Манай аав бvхэл хоолонд дуртай .Тэгсэн хэрнээ нэг барьсан ясаа мєлчийтєл нь мєлждєг хvн байсан. Олон юм барьж тавихгvй. Амьдралынхаа сvvлийн жилvvдэд “Монгол тєрийн цус булингартлаа” гэж их ярьдаг байсан. Тэгээд ч тэр vv, улс эх орныхоо тусгаар тогтнол, vндэсний аюулгvй байдлаа хэрхэн хамгаалах талаар єєрийнхєє vзэл бодлыг надад их ярьж, сургадаг байв. Тэр бvхэн нь надад vлдээсэн хамгийн том єв юм даа.

-Та ээжийнхээ тухай ярьсангvй?

-Ээж маань Архангай аймгийн Чулуут сумын хvн. Тэгэхээр би Алтай, Хангай хоёрын дундаас тєрсєн хvн байгаа биз. Миний ээж их эмч хvн л дээ. Манайх гэж дэн буудал шиг айл байлаа. Хvн их орж гарна. Шалан дээр зулна шvv дээ. Тэр бvхэнд ээж маань тvvртдэггvй. Манайд ирсэн хvмvvс ээжийн цай хоолны амттайг магтдагсан. Шагайгаа шvргэсэн урт гэзэгтэй Халхын сайхан хvvхнvvдийн нэг байв. Манай зочид аавын нэрээр орж ирээд ээжийн нэрээр гардаг байсан юм. Ээж маань vг, vйлэнд уран цэцэн хvн. Шvлэг бичнэ. Одоо ч би зав гарвал ээж дээрээ очиж vг сургаалийг нь сонсч, хуучлан суух дуртай.

-Танайх ам бvл хэдvvлээ вэ?

-Тавуулаа, эхнэр бид хоёр гурван хvvтэй. Би єєрєє нэг эрэгтэй дvvтэй, айлын хоёр хvvгийн нэг л дээ. Ганц дvv маань Бээжинд сурч байхдаа зуурдаар єнгєрсєн юм. Ааваас хойш яг нэг жилийн дараа. Тэгээд ганцаараа vлдлээ. Их ч юм бодсон. Гурван сайхан хvvтэй боллоо. Удам судар маань тасрах вий гэж одоо айлтгvй. Аав дvv хоёр маань ойрхон уначихлаа. Нэг хэсэг хєлєє олох гэж багагvй бэрхшээл туулсан. Гэсэн ч тэр бvх зовлон намайг хурцалсан. Аавын маань дотно сайн нєхдvvд туслаж дэмжсэн. Зарим нь хэн байв гэдгээ ч харуулсан. Эндээс хорвоо алаг эрээн єнгєтэй гэдгийг илvv их ухаарсан даа.

-Та хотод тєрж єссєн хvн. Тэгсэн хэрнээ Алтай нутгийн хєгжлийн тєлєє гэсэн зарчмыг амьдралынхаа зорилго болгосон нь учиртай гэж бодож байна?

-Би хотод тєрж єссєн хэдий ч бага нас маань Говь-Алтай аймгийн Халиун суманд єнгєрсєн. Тэнд миний буурал аав, ээж маань байлаа. Зун амралтаа хєгшчvvлийнхээ дэргэд єнгєрєєдєг байсан. Єнєєдєр ч манай ах дvvс, найз нєхєд маань нутаг орондоо ажиллаж амьдарч байна. Би єєрийгєє хотын хvн гэхээсээ Алтай нутгийн хvн гэж ойлгож, ярьсаар ирсэн юм шvv. 1996 онд МАХН сонгуульд ялагдал хvлээлээ. Хvмvvс энэ намыг тvvхийн тавцангаас арчигдлаа, мєхлийн зам руугаа орлоо гэж ярьж, уриалж байсан цаг. Тэр хvнд бэрх vед би найз нєхдийнхєє хамт энэ намд элссэн. Аав маань бурхан болоод долоо хонож байсан. Ажил явдлыг нь дуусгачихаад намд элсэх хvсэлтээ гаргасан. Монгол тєрєє, улс эх орноо гэсэн эцгийнхээ vйл хэргийг vргэлжлvvлэх, дутууг нь гvйцээх ёстой гэсэн итгэл vнэмшил надад байсан тул улс тєрд зvтгэхээр шийдсэн юм. Тvvнээс хойш арван хоёр жилийг vджээ. Намын дэргэдэх залуучуудын байгууллагыг vvсгэн байгуулж, намын Бага хурлын гишvvнээр тав дахь удаагаа, тасралтгvй 12 жил сонгогдоод байна.

Аав минь Алтай нутгийн хvv, миний бага нас энэ нутагт єнгєрсєн гээд vзвэл би єєрийгєє Алтай нутгаасаа хэзээ ч салгаж ойлгодоггvй. Сvvлийн тав зургаан жилд нутаг орныхоо амьдрал, хvмvvсийнхээ дунд улам гvнзгий орсон. Ингэснээр нутаг орныхоо тєлєє илvv ихийг хийх хэрэгтэй юм байна, залуучууд бид энэ ачааг vvрэх цаг нь болсон юм байна гэдгийг ойлгосон. Алтайчуудынхаа амьдралд тулгарч буй бэрхшээл, зовлонг мэдэрч ирлээ. Эхлvvлсэн ажил vйлс маань улам тєгєлдєржиж, Алтай нутгаа хєгжvvлэх Тєрийн бус байгууллага болон єргєжлєє. Нэгэнт улс тєрд хутгалдсан юм бол тэр хvний гаргаж буй шийдвэр баталж буй хууль дvрэм улс эх орныхоо тєлєє гэсэн байх учиртай. Vvнийг мэдэхийн тулд амьдралын гvн рvv, ард тvмнийхээ дотор нь орох ёстой гэсэн миний нэг баримталдаг зарчим бий.

Тиймээс алслагдсан Алтай нутгийнхаа ард иргэдтэй ойр байж, аж амьдралд нь хутгалдаж явна. Ардаараа байх нь надад аз жаргалтай байдаг юм. Би аавыгаа их дагаж явдаг хvvхэд байлаа. Аав хаана явсан газраа олон хvнтэй уулзаж учирна. Тэр бvхэнд Говь-Алтай, нутаг усаа байнга ярьдаг байсан нь миний чихэнд хоногшин vлджээ. 1990 оны эхээр Говь-Алтайн сэхээтнvvд нэгдэх талаар ярилцаж байгаад анх удаа уулзсан юм. Тэр уулзалтад аав маань дvv бид хоёрыг дагуулж очин нутгийнхантайгаа танилцуулсан. Би 16-тай байсан юмдаг. Тэгээд бид нутаг орныхоо тєлєє нэгдэж байгаа юм хэмээн аав хэлсэн. Тvvнээс хойш нутгийн ах нараасаа салаагvй ээ.

Хийсэн бизнес, хашсан албын маань мєр цагаан


-Таны нэр “Алтайн эрин” сан гэдэг vгтэй салшгvй явдаг. Алтай нутгаа хєгжvvлэх гэсэн олон сан, тєрийн бус байгууллага байдаг. Энэ бvхнээс “Алтайн эрин” юугаараа онцлог юм бэ?

-Аливаа хєгжлийн асуудлын тєвд нэгдvгээрт хvн байдаг. Хєгжье гэвэл хvнээсээ эхлэх нь зvйтэй юм болов уу. Хvний хєгжил гэдэг эрvvл мэнд, боловсрол байдаг. Энэ асуудал манай аймгийн хувьд, ялангуяа зах зээлд шилжсэнээс хойш нэлээд доголдож яваа нь анзаарагдсан. Говь-Алтай аймгаас их, дээд сургуульд элсэн орж буй хvvхэд залуусын тоо багасч байна. Ард иргэдийн эрvvл мэндийн асуудал хvнд хэвээр байна. Хvний хєгжлийн тухай ярих ч юм биш, 21 аймгаас 19-д явна. Тиймээс хєгжлийн тулгуур болсон хvний хєгжлийг нэмэгдvvлэх асуудалд бид голлон анхаарч байгаа. Онцлог гэвэл илvv vр бvтээлтэй, бодитой хєрєнгє оруулалтыг Алтай нутгийнхаа хєгжилд оруулж байгаа явдал болов уу.

-“Алтайн эрин” сан бодитой олон ажил хийж байгаа. Энэ санг тойрсон сэхээтнvvдийн тойрог хvрээ vvслээ. Энэ их чухал гэдгийг Алтайчууд талархан ярьж байна?

-Энэ vйл явц єєрєє их эрvvл нэгдэл болж байгаа юм. Зах зээлийн єнєєгийн нийгэмд бид бие биеэ дэмжиж, тулж, оюун ухаан, хvч хєрєнгєє нэгтгэж байж амжилтад хvрнэ. Нэгдсэн зохион байгуулалтгvйгээр бид 20 гаруй жил явлаа. Vр дvн нь Монгол Улсын улс тєр, нийгэм, оюун санааны ертєнцєд алтайчуудын эзэлж ирсэн байр суурь багассан. Засгийн газрыг Алтайчууд бvрдvvлж, Ерєнхийлєгчид хvртэл Алтай нутгаас нэр дэвшиж байсан явдал одоо тvvх болох гээд байна. Энэ бvхнийг манай залуучууд ойлгож эхэлсэн нь сайн хэрэг. “Алтайн эрин” сангийн туйлын зорилго бол Монголын нийгэмд алтайчуудын эзлэх байр суурийг нэмэгдvvлэх явдал.

Хэдэн жилийн ємнє нутаг орноороо явж байгаад миний анзаарсан нэг юм бол алтайчуудын маань зовхи жаахан унжгардуу, хийморь нь унасан мэт харагдсан. Тэгээд ард иргэдээ юугаар хєглєх вэ, яавал хийморийг нь сэргээж єгєх вэ гэж бодлоо. Хамгийн тvрvvнд амьдралын гэрэл гэгээг ойлгуулах явдал гэж vзсэн. Тиймээс бєх, морь, урлагаар дамжуулан энэ бvхнийг хийе гэж шийдсэн. Энэ гурваар ард тvмэн хєглєгдєж, баярлаж, цэнгэж байдаг юм байна. Нутаг орныхоо нэрийг гаргах бєхтэй болгох асуудлыг нэн тvрvvнд тавилаа. Сvvлийн vед Алтайгаас олон сайхан залуу бєх гарлаа. Манай бєхчvvд анх удаагаа бие даасан гал болон гарсан нь амжилтад нєлєєлсєн. Урьд нь аль нэг галын хаяа тvшиж хоол ундыг нь хийсэн шиг бэлтгэл хийдэг байлаа шvv дээ.

Баруун бvсийн даншиг наадмыг Говь-Алтайд зохион байгууллаа. Тэр vеэр манай нутаг хурдан морины бvх тvрvvг алдчихдаг юм байна. Хvмvvсийн цэнгэл тэр дороо сааралтаад явчихлаа. Гэтэл тэр наадамд нэг их сайхан азарган хязаалан харагдлаа. Эзэнтэй нь тохироод худалдаж аваад аймгийнхаа нэр дээр уралдуулсан чинь тvрvvлчихдэг байгаа. Хvмvvс дорхноо сэргээд ирж байгаа юм чинь. Сvvлийн vед Алтайгаа хурдтай болгох чиглэлээр нэлээд ажил хийлээ. Энэ жил Говь-Алтайн шилмэл хурд гэж наадам зохион байгуулна. Эндээс шилж байгаад ирэх жилийн наадмаар Алтайн уяачдын гал Улсын наадамд ирж уралдана. Олон сайхан дуучин, уран бvтээлчид тєрлєє. Энэ бvхний дvнд ард иргэдийн маань урам зориг зохих хэмжээгээр сэргэлээ. Одоо тэр сэргэсэн эрч хvчийг нутаг орныхоо хєгжлийн тєлєє чиглvvлэх юм бол амжилтад хvрнэ гэдэг нь тодорхой харагдаж байна.

-Мэдээж энэ бvхэнд ихээхэн хєрєнгє мєнгє хэрэгтэй. Та vvнийг хэрхэн зохицуулдаг вэ? Эсвэл Та тийм их баян хvн vv?

-Зах зээлийн нийгмийн боломжийг тvрvvлж харж хэрэглээгээ эрт хангаж чадсан гэх vv дээ. Надад хийгээгvй бизнес гэж байхгvй дээ. Азаар тэр бvх бизнес амжилттай болж байсан. Миний хэлж чадах нэг юм бол хийсэн бизнес, ажлын маань мєр цагаан.

-Нутаг орон эзгvйрлээ гэж сvvлийн vед их ярьж байна. Байдал vнэхээр тийм. Vvнийг засч залруулах боломжтой юу. Та ямар гарц харж байна вэ?

-Єнгєрсєн сард би Алтайнхаа бvх сумаар тойрлоо. Ард иргэдтэйгээ уулзлаа, нутаг оронтойгоо танилцлаа. Зах зээлд шижсэн энэ 20 гаруй жилд бид бусадтай харьцуулахад хоцорчээ. Гэхдээ ийн хоцорсны сайн тал бас ажиглагдлаа. Алтай нутаг маань бусад орон нутаг шиг овоолсон шороогоор дvvрээгvй нь сайшаалтай. Нутгийн ард олон маань газар дэлхийгээ дуртайд нь онгичуулаагvй байна. Єнєєдєр химийн элдэв хорт бодисоор хэчнээн аймаг, сум хордоод байгаа билээ. Энэ аюул Алтайд одоохондоо алга. Бид vvцээ задлаагvй байна. Єнєє цагт эрчим хvч, эрдэс баялгийг хянаж чадаж байгаа улс орон, бvс нутаг хvчирхэг, хєгжих нь тодорхой боллоо. Алтайчуудад ийм боломж, давуу тал байна. Алтай нутаг маань эрдэс баялгийн асар их нєєцтэй. Энэ баялагаа ухаалаг, ард иргэдийнхээ амьдралын тєлєє зєв зарцуулах ёстой. Бидний нэг давуу тал энэ.
Жуулчны нvдийг хужирлах хаана ч байхгvй байгалийн сайхан, гоо vзэмж Алтай нутагт минь л байна. Хєгжлийн хоёр дахь том гарц энд бий. Дээрээс нь хєдєлмєрч, хичээнгvй, оюуны чадавхитай ард иргэдээ нэмбэл Алтай нутгаа хєгжvvлэх боломж дvvрэн байна. Ноолуурын дэлхийн зах зээлийн багагvй хувийг Говь-Алтай дангаараа хангадаг. Энэ давуу талаа ашиглаад нэмvv єртєг бий болгож, салбарын vйлдвэр байгуулах шаардлагатай. Нєгєє талаар Алтайд барилгын материалын vйлдвэр байгуулах бvрэн боломж бий. Цементийн тvvхий эдийн асар их нєєцтэй. Боломжоо ашиглаад ард иргэдээ орон сууцжуулах бодлогыг одоогоос хэрэгжvvлж эхлэх учиртай.

-Оюутолгой, Тавантолгойгоос дутахгvй байгалийн нєєц Алтайд бий. Vvнийг ашиглаад хєгжих боломж байгаа юм байна. Хэдий болтол хав дарах юм бэ?

-Єнєєдєр хvчин тєгєлдєр vйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хууль тогтоомж тєгс биш. Засч залруулах юм зєндєє бий. Тэгэхлээр газрын хэвлийг хєндєхдєє ихээхэн болгоомжтой хандах учиртай. Ялангуяа, алт олборлохдоо. Алт ус дагаж тогтсон байдаг. Ус гэдэг маань Алтай нутгийн хувьд алтнаас vнэтэй. Байгалийн баялгаа бодлогогvй ашигласнаас нутаг усаа орвонгоор нь эргvvлсэн газар зєндєє. Тосон Заамар гэж зуд болдоггvй, малын бэлчээр, хадлан арвинтай нутаг байсан гэдэг. Одоо тэнд ухсан нvх, овоолсон шороо л vлдсэн. Євєг дээдсээс vлдээсэн тос даасан нутгаа бид юу болгочихвоо гээд хєгшчvvл уйлж байхыг би харсан.

-Зарим улстєрчид “Улс тєрд орох хаалга бий гарах хаалга байдаггvй” гэж ярьдаг. Та vvнийг юу гэж vздэг вэ?

-Гарах хаалга байлгvй яах вэ. Хvн зогсож чаддаг байх ёстой. Албан тушаал, эрх мэдэл нь мєнхийн юм шиг тvvнээсээ vхэн хатан зvvгдээд байгаа хvмvvсийг vнэндээ ойлгодоггvй. Залуу vе, дараагийн vедээ замаа тавьж єгч чаддаг байх нь улстєрч хvнд байх нэг том чанар юм болов уу. Ер нь аль ч ажлыг эхлэхдээ би дуусгах цагаа тохирч байж ордог зарчимтай. Зарим нэгэн шиг гавьяа шагналын улс тєр хийхгvй ээ, би.

-Нэр цэвэр явах нь єнєєгийн улстєрчдєд хамгийн чухал чанар гэж боддог. Даан ч тийм хvн ховор шvv.

-Аавынхаа vйл хэргийг vргэлжлvvлэх нь миний нэг зорилго гэж би дээр хэлсэн. Тиймээс МАХН сонгуульд ялагдал хvлээсэн тэр хvнд хэцvv цагт олон хvн нvvрээ буруулсан. Би нvvр буруулах нь бvv хэл, хэдэн нєхдийн хамт энэ намд элсэн орж байлаа. 2000 онд Ємнєговь аймгийн ард тvмэн намайг УИХ-д дэвшvvлсэн.Би намын Бага хуралд ороод “Надад сурч мэдэх зvйл зєндєє бий. Нас маань ч залуу байна” гээд нэрээ татсан. Тvvнээс хойш намыг залуучуудаар сэлбэх талаар нэлээд их ажил хийсэн. Гааль, Улсын мэргэжлийн хяналтын газар гэсэн тєрийн хоёр ч албанд ажиллаж ирлээ. Хамгийн их хэл амтай, олны анхаарлын тєвд байдаг газар л даа. Голдуу удирдах албан тушаалд ажилласан.

-Тийм ээ. Гэхдээ Таныг энэ бvх албан тушаалд байхдаа ямар нэг таагvй зvйлд хутгалдсан тухай сонсоогvй юм байна?

-Аавын сургасан хvмvvжил нєлєєлсєн байх аа. Нєгєє талаар миний єєрийн амьдралын нэг философи байдаг юм. Тvвшин шударга- туйлын цэнгэл гэж. Хvн єєрєє зєв байгаад шударга байх юм бол цэнгэлийн манлай тэр. Энэ vгийг монголчууд малгайныхаа улаан залаан дээр бичдэг байсан юм гэнэ лээ. Энэ vг миний єрєєний хананд хадаатай байгаа биз дээ. Хvн туйлын шударгуу, тvвшин явах аваас сэтгэл тайван дvvрэн цэнгэлтэй, эрхэмсэг байж чаддаг гэдэгт итгэдэг. Нєгєє vйлийн vр гэдэгтэй адил юм. Сайхан сэтгэл, сайн vйлээс л сайны vр дэлгэрдэг.

-Таны мєрєєдєл, аз жаргалын тухай асуувал?

-Мєрєєдєл гэвэл 15-20 жил улс тєрд идэвхтэй ажиллаад тэтгэвэртээ гарна гэж боддог. Тэгээд байгаль, экологи, хvмvvнлэгийн чиглэлээр ажиллана даа. Нутаг орондоо тvлхvv анхаарч єєрийн хураасан, олсон болгоноо зарцуулна гэж шийдсэн. Гурван хvvдээ би хэлдэг л дээ, “толгойдоо сайн юм хий, хураа” гэж. Гурван хvvгээ сайн боловсролтой, зєв хvн болгон тєлєвшvvлэхэд л анхаарахаас, тэдэндээ эд хєрєнгийг чухалчилдаггvй.
Харин аз жаргал гэвэл Алтай нутгийн хєгжлийн тєлєєх хvсэл мєрєєдєл биелэх тэр мєч байх болно. Манай сангийн vйл ажиллагааны vр дvн 10 жилийн дараа гарна. Одоо сурч байгаа хvvхдvvд тэр vед л чадалтай, эрдэмтэй, боловсролтой боловсон хvчин болон тєлєвшєєд нутаг орондоо vйл ажиллагаагаа тvгээнэ.

-МАХН-ын бага хурлаас сонгуульд нэр дэвшигчдийн талаар гаргах эцсийн шийвэрийг хvлээсэн хvлээлт их байна. Хэрэв таны нэрийг намаас гаргахгvй бол бие дааж дэвшээсэй гэсэн алтайчуудын хvсэлтийг хэрхэн тунгааж байна вэ?

-Надад єєрийн гэсэн vзэл бодол, хvсэл тэмvvлэл, хийж бvтээх зорилтууд бий. Нутгийнхан надад итгэж байхад намын шийдвэр тийм чухал гэж vv. Ард тvмний итгэл, хvлээлтийг албан тушаал, эд хєрєнгєєр арилжихгvй ээ гэдгээ алтайчууддаа хариуцлагатай дуулгая. Би очно оо. Эцсийн шийдвэрийг нам бус алтайчууд єєрсдєє мэднэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.