Батсуурь.Ж 2014.12.10 | Сайт: Vip76.mn

Ж.Батсуурь: Бүх сум, суурин газар эрчим хүчинд холбогдлоо гээд том баяр хийгээч

УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн хамгийн их санаа зовдог асуудлын нэг бол Түүний сонгогдсон аймаг болох Дорноговь аймгийн хоёр сумыг төвийн эрчим хүчинд холбох асуудал билээ.

Тэрбээр өмнө нь Эрчим хүчний сайдын асуудал оруулж ирэх бүрт энэ асуудлыг сөхөж асуудаг байсан. Өчигдөр Шинэ сайдыг томилогдох үед үүнийг сануулахаа мартсангүй.

Ж.Батсуурь "Монгол улсад төвийн эрчим хүчинд холбогдоогүй хоёр, гуравхан аймаг бий. Тийм учраас энэ хэдэн сумын 2015 онд багтаагаад эрчим хүчний системд холбоод танай салбар Монголын бүх аймаг, сумдыг эрчим хүчинд холбогдлоо гээд том баяр хийгээч гэж хүсэж байна. Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг гэсэн хоёр сум одоо хүртэл цахилгаанд холбогдоогүй байгаа. Ямар ч гэсэн 2015 оны төсвийн хуульд оруулчихсан байгаа. Үүнийг хуульд заасан цаг хугацаанд нь ашиглалтад оруулаарай. 2013 онд зураг төслийг нь хийх төсвийг оруулсан. Салбараас нэхээд олигтой зурагт төсөв өргөхгүй байгаа. Тиймээс ирэх онд зураг төсөл нь байхгүй гээд энэ ажил зогсчих вий гэдгээс айж байна. "