СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар
2014.12.12

Х.Нямбаатар: Хүүхдийн эрхийн зөрчил гэр хороололд их гардаг

СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатартай ярилцлаа.

- Танай дүүргээс  Хүүхдийн эрхийн асуудлаар ямар ажилд анхаарч ажиллаж байна вэ ?

Манай дүүргийн хувьд 2013 оноос эхлэн дүүргийн бүтцэд Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийг байгуулсан. Уг байгууллагын үндсэн чиг үүрэг нь Хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүл төлөвлөлтийн талаар зөвөлгөө өгөх зорилготойгоор байгуулагдсан. Өнгөрсөн жил эрх нь зөрчигдөж байгаа болон, зөрчигдөж болзошгүй хүүхдүүдийн суурь судалгааг гаргасан. Үүний дагуу 30 гаруй хүүхэд эрх нь зөрчигдөж байгаа гэсэн дүн гарч түүний дагуу 27 хүүхдийн эцэг эхийн, эцэг эх байх эрхийг нь хассан.

-Гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн эрх илүү их зөрчигдөж байна гэсэн мэдээлэл бий. Энэ тал руу чиглэсэн ямар ажлыг хийсэн бэ ?

Сонгинохайрхан дүүрэг 32 хороотойгоос 20 гаруй нь гэр хороолол. Цагдаагийн гурван хэлтэст ирсэн гэмт хэргийн дүн мэдээллийг харахад Цагдаагийн нэгдүгээр хэлтэст энэ оны эхний 11 сарын байдлаар 1400 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэнээс 60 гаруй хувийн илрүүлэлттэй байсан. Ер нь гэмт хэргийн гаралт их байдаг. Бид хоёр газар гэмт хэргийг таслан зогсоох тал дээр арга хэмжээ авч байгаа. Хүүхдийн эрхийн зөрчил гэр хороололд их гардаг. Тухайлбал Улаанчулуутын орчимд бага насны хүүхдүүд хөдөлмөр эрхлэх явдал байнга гарч байна.

                             Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү