2014.12.12

Л.Болд: Залуу насаа хоролсондоо харамсдаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын санаачлан өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд өөрчөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Хуульдутаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах стандарт болон анхааруулах тэмдгийн талаар тусгасан байна. Хоёрдугаарт, нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар, аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчин болон нийтийн эдэлбэр газарт тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байгуулж болохоор зохицуулжээ.

Л.Болд "Би 5-р ангиасаа тамхи татсан. Найзуудтайгаа нийлээд, тэднээс доор орохгүйн тулд татсан. Одоогоос 10 жилийн өмнө тамхинаас гарсан. Өнөөдрийн хүртэл ханиалгаж байгаа. Бүх насаар арилдаггүй юм байна лээ. Залуу насаа хоролсондоо харамсдаг. Нэг хүүхэд тамхи битгий татаасай гэж хүсэж байна" гэв.