Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо
Сүхбаатар Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 16 дугаар хуралдаан
2014.12.15

Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

Сүхбаатар Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 16 дугаар хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж, 14 асуудал хэлэлцлээ.

Тус хуралдаанаар “Дүүргийн 2015 оны төсвийн төслийн тухай”, “Дүүргийн нийгэм, эдийн засгийн 2014 оны зорилтын хэрэгжилт, 2015 оны зорилтын тухай” асуудлыг дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, “Дүүргийн газар зохион байгуулалтын 2014 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2015 оны төлөвлөгөөний төслийн тухай” дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатар, “Дүүргийн бэлгэ тэмдгийг хэрэглэх заавар, журам”-ын тухай, “2013 оны төсвийн гүйцэтгэлийн тухай” дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, “Хэв журмын урамшуулалт эргүүлийн ажиллах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай, “

“Дүүргийн экологийн ажилтны ажиллах журам“-ыг хүчингүй болгох тухай”, “Тогтоол шийдвэрийн биелэлтийн тухай” асуудлуудыг дүүргийн Тамгын газрын дарга Д.Баасанбат, “Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны үйл ажиллагааны тайлангийн тухай”, “ГХУСЗЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Дүүргийн ИТХ-ын 10 дугаар хуралдааны хэлэлцэх асуудалд нэмэлт оруулах тухай”, асуудлуудыг ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, “Оны сайчуудыг шагнах тухай. /ИНХ, ИТ/” асуудлыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Боргио, “Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж уламжлах  тухайд Засаг даргын санал”-ыг ЗДТГ-ын Шагнал хариуцсан мэргэжилтэн Д.Чимэддулам нар танилцуулж тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.