Миний мэдэх ардчилал  (1 дүгээр байр эзэлсэн эссэ бичлэг)
Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ган-Эрдэнэ
2014.12.15

Миний мэдэх ардчилал (1 дүгээр байр эзэлсэн эссэ бичлэг)

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ивээл дор дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдийн дунд "Миний мэдэх ардчилал" сэдэвт эссэ бичлэгийн уралдаан амжилттай зохион байгуулагдсан билээ. 

Та бүхэндээ 1 дүгээр байр эзэлсэн эссэ бичлэгийг толилуулж байна.

Миний мэдэх ардчилал

Энэ зүйлийг бичихийн тулд би маш их зориг гарган бичлээ. Учир нь өөрийн бодол өөртөө зөв гэдэг харин миний бодол бусад хүмүүст юу гэж бодогдох нь таашгүй. Тиймээс та ч гэсэн үүнийг зориг гарган уншаад үзээрэй.

Миний мэдэх ардчилал бол

Эрх чөлөөг бусдад харамгүй түгээдэг мандан бадарсан үеийн тогтолцоо

Миний мэдэх ардчилал бол

Олон мянган жилийн гашуун түүхийн төгсгөл

Миний мэдэх ардчилал бол

Ард түмний тулгуур нь болсон ухаант удирдагчдын засаглал

Миний мэдэх ардчилал бол

Зөв зүйлийг буруугаас ялгахын төлөөх бодлын тулалдаан

Миний мэдсэн ардчилал бол

Эрх мэдлийн төлөө баг зүүсэн хуурамч дүрүүдийн тэмцэл мэт

Миний мэдсэн ардчилал бол

Авилгийг хүйн холбоотойгоо холбосон аюулт тахал мэт

Миний мэдсэн ардчилал бол

Ёс суртахуун хэм хэмжээг уландаа гишгэсэн харанхуй ертөнц мэт

Миний мэдсэн ардчилал бол

Ардчилал нэртэй аймшигт мангас мэт....

Та битгий гайх. Энэ бол миний л бодол. Гэхдээ би ардчиллыг ийм байгаасаа гэж үнэхээр чин сэтгэлээсээ хүсэхгүй байна.

Миний мэдэхийг хүссэн ардчилал бол

Ухаан зарж, улс орноо удирдах удирдагчийн нягтрал

Миний мэдэхийг харахыг хүссэн ардчилал бол

Санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэг эрх чөлөөтэй нийгэм

Миний сонсохыг хүссэн ардчилал бол

МЭӨ байтугай бүх цаг үеийн хамгийн шилдэг тогтолцоо

Би дүгнэхдээ маш их зүтгэл гаргаж энэ ардчилал гэдэг зүйлийг олж авчаад хэн нэгний тоглоом мэт болгохгүйн тулд бид нар хайрлаж, хамгаалж, нандигнах нь маш чухал юм.

Бүх зүйлд сайн муу 2 тал байдаг шиг ардчилалд ч бас сул тал байгаа. Бид нар нэгэнт л үүнээс сайн зүйлийг олж аваагүй тул энэхүү олж авсан үнэт зүйлийнхээ сул талыг засаж амжилт болгох нь бидний жинхэнэ ёсоор ардчилалд оруулах хувь нэмэр юм.

Хэрвээ бид тэгж чадвал шилдэг тогтолцоо болох нь гарцаагүй. Миний мэдэх ардчилал өчүүхэн юм шиг атлаа агуу ч юм шиг, агуу юм шиг атлаа өчүүхэн ч юм шиг.  Би ийм л ардчиллыг хүсдэг...

Сүхбаатар дүүргийн "Байгал-Эх” лицей ахлах сургуулийн газарзүйн

10-р ангийн сурагч Ариунтөр овогтой Төгөлдөр