Х.Нямбаатар “Жи Си Эс” ТББ-ын Монгол дахь салбарт зөвлөхөөр ажиллаж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар
2014.12.17

Х.Нямбаатар “Жи Си Эс” ТББ-ын Монгол дахь салбарт зөвлөхөөр ажиллаж эхэллээ

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар БНСУ-ын дэлхийд нэр хүндтэй, иргэний нийгмийг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах үйл ажиллагаа явуулдаг “Жи Си Эс” ТББ-ын Монгол дахь салбарт зөвлөхөөр ажиллаж эхэллээ.

Тус салбар нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгонд 10 гаруй жил явуулсан үйл ажиллагааны туршлага, үр дүнд тулгуурлан 2010 онд “Орон нутгийн хөгжлийн сургалтын төв” /Community Development Training Center/ -ийг байгуулж иргэд өөрсдийн санаачлагатайгаар хамтдаа хүчээ нэгтгэн хөгжлийн төлөө урагшлахад чиглүүлэн сургахыг зорин үйл ажиллагаа явуулж байгаа юм байна