Монголын бизнесийн зөвлөлийн дарга Б.Бямбасайхан
2014.12.17

Б.Бямбасайхан: Бэлэн болсон төслүүдээ яаралтай эргэлтэнд оруулах хэрэгтэй

Монголын бизнесийн зөвлөлийн дарга Б.Бямбасайхантай ярилцлаа.

-Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд нэн тэргүүнд ямар алхам хийх хэрэгтэй вэ ?

Эдийн засгийн орчин олон шалтгааны улмаас хямарсан. Тиймээс тодорхой төслүүд хэрэгжиж байж л эдийн засгийн хямралаас гарах боломжтой. Гадаадын хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Хууль эрх зүйн орчинг өөрчилсөн ч тодорхой хөрөнгө оруулалтын төслүүд урагшилж байж л эдийн засаг сайжирна. Юуны өмнө бэлэн байгаа төслүүдээ явуулах хэрэгтэй байна. Жишээлбэл: Гачууртын алтны уурхайн төсөл гэх мэт.

-Оюутолгой, Тавантолгойн төслөөс өөр түгжигдсэн  ямар төсөл байгаа вэ ?

Аливаа төслийг стандартынх нь дагуу боловсруулж байж хөрөнгө мөнгөө татдаг. Бэлэн болсон төслүүд гэвэл тоотой хэдэн төсөл бий. Эрчим хүчний салбарт, Уул уурхайн салбарт тодорхой төслүүд байгаа. Тэдгээрийг явуулсны дараа шинэ төслүүдээ хийх боломжтой.  Төслүүд хэрэгжээд хөрөнгө оруулалт орох юм бол Монголын компаниудын орлого сайжирч шинээр боловсруулах төсөлдөө мөнгөө зарцуулж эхэлнэ.

                   Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү