УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.12.17

Ц.Даваасүрэн: Орлого сайжруулах чиглэлд анхаарах ёстой

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-2015 оны төсвийн тодотгол юугаараа онцлогтой вэ ?

Энэ удаагийн төсвийн тодотголыг Засгийн газрын бүтцэд өөрчлөлт  орсонтой  холбогдуулан хийж байгаа. Өөрөөр хэлбэл яамдын нэр, тоо өөрчлөгдсөн. Монгол улсын төсвийг  сайдын нэрээр багцыг нь баталдаг учраас  тухай бүр өөрчлөгдөж байх ёстой.

-Шинэ яамдуудын төсвийг хэрхэн бий болгох вэ. Хөрөнгө мөнгийг нь гаргах тал дээр боломж хэр байгаа вэ ?

Хямралтай үед яамдын тоогоо багасгаж байсан. Харин шинэ Засгийн газар байгуулагдахдаа яамдыг тоог нэмчихлээ. Тиймээс хэмнэлтийн гэдэг асуудал худлаа болчихож байгаа юм. Өмнө нь Засгийн газар яамдын тоо ижил байсан. Тэгэхээр тэр яамдын хүрээнд өмнө нь хассан байснаа нэмж оруулаад төсвөө тогтоно гэсэн үг. Гэхдээ Аж үйлдвэрийн яам гэж байгаагүй учраас  Аж үйлдвэрийн яам гэсэн шинэ төсвийн багц бий болно гэсэн үг.

-Шинэ Засгийн газраас байнгын хороонд хэдэн хуулийн төсөл оруулж ирсэн бэ?

Шийдлийн Засгийн газрын үйл ажиллагаа эхэлснээс хойш эдийн засгийн шинэчлэлийн хүрээнд хуулийн төсөл орж ирээгүй байна.  Зөвхөн 2014 оны төсвийн тодотгол хийх хуулийн төсөл өргөн баригдаад хэлэлцэгдэж байгаа.

                              Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү