Сонгинохайрхан амралт цогцолборын газрын нээлт боллоо
СХД-ийн ИТХ
2014.12.18

Сонгинохайрхан амралт цогцолборын газрын нээлт боллоо

СХД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс Сонгинохайрхан амралт цогцолборын газар орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулахаар шийдвэрлэсэн.

Тэгвэл энэхүү газрыг дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Ар гүнтийн Цагаан бургастайн аманд байгуулан өнгөрсөн баасан гаригт 10 гэр, 80 хүн хүлээн авах хүчин чадалтай хүлээн авалтын танхимтайгаар нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ш.Бат-Өлзий, дүүргийн Засаг даргын орлогч Ц.Төрхүү болон бусад Төлөөлөгчид, газар хэлтэсийн дарга, ажилтан албан хаагчид, хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар оролцлоо.