Мөнх тэнгэрийн бичиг-2014 үзэсгэлэн Хэнтий аймагт нээлээ
Хэнтий аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав
2014.12.18

Мөнх тэнгэрийн бичиг-2014 үзэсгэлэн Хэнтий аймагт нээлээ

МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа "Мөнх тэнгэрийн бичиг-2014 " үзэсгэлэн Хэнтий аймагт  нээгдлээ.

Үзэсгэлэн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр "Хааны алтан ураг" ХХК -ны "Эзэнт гүрэн"  зочид буудалд болсон юм. Үзэсгэлэн нээгдсэнээр үндэсний бичиг соёл, түүхэн уламжлал, босоо бичгээрээ бахархах цаашид өв соёлоо хадгалан үлдэх  сэдлийг төрүүлж байсан юм.  

 Үзэсгэлэнг үзэж сонирхохоор ирсэн Хэнтий нутгийн иргэдэд "Бичиг соёл төв"-ийн уран бичээч Э. Одбаяр "Бурхан Халдунаа мөргөмү" хэмээх үгийг Уран бичлэгээр бичиж Уран бичлэгийн гайхамшгийг хурсан олонд үзүүллээ. 

Уран бичлэгийн гайхамшгийг хурсан олонд үзүүллээ

Мөн үзэсгэлэнгийн үеэр "Бичиг соёл төв"-ийн уран бичээч багш нар Каллиграф буюу Уран бичлэг сонирхдог хүүхэд залуучууд, багш сурган хүмүүжүүлэгчдэд зориулан  уран бичлэгийн сургалтыг үнэ төлбөргүй явуулсан нь  аялал жуулчлал хөгжиж байгаа өнөө үед  үндэсний онцлог бүхий бэлэг дурсгалын бизнес эрхлэх боломжийг  өөртөө бүрдүүлж байгаагийн нэг илэрхийлэл юм.