Эрчим хүчний сайд Д.Зоригт
2014.12.18

Д.Зоригт: Гадны хөрөнгө оруулагчдыг урина

Алдагдалтай ажиллаж буй төрийн өмчит байгууллагуудыг хувьд шилжүүлснээр эрчим хүчний салбар сэргэнэ гэж үзэж байна.

Эрчим хүчний салбарт шинэчлэлт бүтээн байгуулалтыг дан ганц улсын төсвөөс хийх боломжгүй учраас гадны хөрөнгө оруулагчдыг татахаас өөр аргагүй байгаа аж.

Эрчим хүчний сайд Д.Зоригт “Хөрөнгө оруулагчдад хандан хэлэхэд ойрын 2,3 жилдээ Монголын эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын орчин эрс сайжирна. Бид хувийн хөрөнгө оруулалтыг концессын хэлбэрээр, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ихээхэн дэмжиж ажиллана.

Үр ашигтай байх орчинг үнэ тарифын хувьд бүрдүүлнэ гэж бодож байгаа. Мөн энэ салбарт тодорхой хэмжээний хувьчлал, менежментийг сайжруулах, төрийн компаниудын засаглалыг сайжруулах бодлогыг авч хэрэгжүүлнэ. Манай улсын эрчим хүчний хэрэглээний өсөлт өндөр байгаа. Жилд дунджаар 8-9 хувийн өсөлттэй байна. Тиймээс шинэ эх үүсвэрүүдийг яаралтай барьж байгуулах хэрэгтэй” гэлээ.

            -Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү